Хэнтий аймаг гурван сая дахь иргэний
чацуутанд хоёр өрөө байр өгөхөөр болжээ. Тус аймгийн Норовлин сумын I
багийн харьяат Т. Бадамдорж, Ц. Нямцэцэг нарын хүү Монгол улсын гурван
сая дахь иргэн Х. Монголжинтой чацуу найз нь болсон юм. 3200 грамм
жинтэй, 50 см өндөртэй энэ хүү нэгдүгээр сарын 24-ний 11.37 цагт Эх,
хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлжээ. Түүнийг аймгийн Засаг
дарга Ж. Оюунбаатар энэ онд ашиглалтад орох "Хэрлэн” хорооллын хоёр өрөө
байраар мялаахаар шийдвэрлэжээ. Х. Монголжингийн найз бусад таван
хүүхдийг гурван сая төгрөгөөр урамшуулах юм байна.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=7628
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих