Боруссия Дортмунд өөрсдийн "Сигнал Идуна Парк"-даа Майцыг хүлээн авч 4-2 оор хожсоноор хүснэгтийн 14-т бичигдэж эхэллээ.
Юрген Клопп : " Бид энэ хожлыг хүртэх эрхтэй. Энэ бол бидний хувьд яг л 6 онооных юм шиг том хожил. Энэ улирал тэр чигээрээ бидний хувьд том сорил болж үлдэж байна. Тоглолтын эхлэл маш муу болсон, Майнц тоглолтын эхний минутанд гоолдлоо шүү дээ. Гэхдээ бид хариуг маш сайн барьлаа. Хэрвээ бид өөрсдийн тоглолтоо харуулаад байвал эргэн ирнэ гэдгээ мэдэж байсан. Би багийнхандаа 'Хэрвээ бид багийн тоглолт харуулвал үнэхээр хүчирхэг шүү' гэдгийг хэлсэн. Манай багийнхан олон боломж гаргаж, сайн тоглолоо." гэсэн байна.
ball.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих