Б.Немцовын амь насанд халдсан хэргийг мөрдөн шалгах нэгдсэн баг Оросын улс төрчийн үхэлд Украйны тусгай албаныхан хамаатай болохыг батлах хэд хэдэн нотолгоо байгааг зарласан гэнэ. Энэ тухай хууль хамгаалах байгууллагын эх сурвалжийн мэдээг үндэслэн "Известия” сонинд мэдээлжээ. Украйны зүүн өмнөд хэсэг украйны талд байлдаж байгаа Ж.Дудаевын нэрэмжит батальоны дайчид украйны тусгай албаны захиалгыг биелүүлж энэ аллагыг үйлдсэн гэсэн мэдээллийг шалгаж байгаа аж.
Дээрх захиалгыг гүйцэтгэгчид нь уг отрядын дайчид болох эхнэр нөхөр Адам Осмаев,(Путины амь насанд халдах гэсэн хэрэгт нэр нь гарч байсан) Амина Окуева нар гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэмт этгээдүүд украйны тусгай албаныхны захиалгыг биелүүлэхдээ өөрсдийн толгойлогч Иса Мунаевын амийг хороосон оросуудаас өш хонзонгоо бас авлаа гэж дурьджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих