ЭЗЭН ЧИНГИСИЙН ӨЛГИЙ ХАН ХЭНТИЙ НУТАГ, ОНОН ГОЛД ЗОХИОН ЯВАГДСАН МӨСНИЙ ШАГАЙН ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Монголын
Үндэсний Мөсний Шагайн Холбоо нь хөдөө орон нутагт 20 гаруй салбар
холбоо, дэвжээдтэйгээр үйл ажиллагаагаа тогтмол, идэвхитэй явуулж байна.
2015 онд тус холбоонд Завхан, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий
аймгууднүүдэлчдийн уламжлалт мөсний шагайн харвааг өөрийн орон нутагтаа
хөгжүүлэх дэлгэрүүлэх хүсэлтэй буйгаа удаа дараа илэрхийлсэн билээ. Иймд
тус холбооны удирдах зөвлөл хуралдаж урьд өмнө томоохон тэмцээн, наадам
явагдаж байгаагүй хөдөө орон нутагт зохион байгуулахаар тогтож 2015 оны
03 сарын 04-нд Эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутаг (Хэнтий, Биндэр
сум), Онон голын тунгалаг мөсөн дээр Мөсний Шагайн Харваа Тэмцээнийг анх
удаа амжилттайзохион явууллаа.
Тэмцээний зорилго:Монголынардтүмнийөнөзуунытүүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт
мөсний
шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдын залгамж үеийг
бэлтгэх, материаллаг орчинг бэхжүүлэх, өргөн хүрээнд сурталчлан олон
түмнийг хамруулан спортын нэгэн төрөл болгон цаашид төгөлдөржин хөгжих
үндэс, нөхцөлийг бий болгоход оршино.
Тус
тэмцээнийг МҮМШХолбоо, Хэнтий аймгийн Биндэр сумын ЗДТГ, ИТХ хамтран
зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд Монгол Үндэсний Олимпын Хорооны
дэд ерөнхийлөгч, МУГТ, Олимпийн мөнгөн медальт Цэндийн Дамдин, МҮМШ
Холбооны төлөөлөл болох Мөсний шагайн МУ-ын хошой мэргэн Д.Батсайхан,
Д.Ууганбаяр, Мөсний шагайн МУ-ын мэргэн Ө.Сүхбаатар, М.Батмөнх,
Я.Даянсүрэн, Б.Пүрэв-Очир, С.Санжаабээрэн, Р.Алтанхуяг, тус холбооны
е.н.б.дарга Н.Эрдэнэ-Очир, УЗ-ийн гишүүд
Б.Наранбаатар,
Г.Ганбаатар нарын 20 гаруйхарваач хүрэлцэн ирж, Хэнтий аймгийн Биеийн
тамир, спортын газар, Биндэр, Батширээт, Баян-Адрага, Бэрх сумдын
төлөөлөл нийт 50 гаруй харваачид оролцож мэдлэг ухаан, арга туршлагаа
дэлгэрүүлсэн томоохон тэмцээн зохион явууллаа.
Тус тэмцээний нээлтийн үеэр МҮМШХолбооны салбар Хэнтий аймгийн Мөсний шагайн холбоог байгуулсан батламж бичгийг, хушга шагай, зах сум зэрэг иж бүрэн хэрэгсэлийн хамт Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газарт албан ёсоор гардуулсан юм.
Тус тэмцээний зохион байгуулалтыг Хэнтий аймгийн Биндэр сумын засаг дарга Н.Алтангэрэл хариуцан ажилласан бөгөөд үлгэр дуурайл, жишиг үзүүлэхүйц өндөр зохион байгуулалт бүхий тэмцээн зохион явуулахад томоохон дэмжлэг үзүүлэн хамтран ажилласанд МҮМШХолбооны зүгээс гүн талархал илэрхийлж байна.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:/Талын харваа/
1-р байр:Мөсний шагайн МУ-ын хошой мэргэн Д.Батсайхан (Улаанбаатар дэвжээ), МУГТЦ.Дамдиннар 48 оноогоор тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналхүртлээ.
2-р байр:Мөсний шагайн МУ-ын мэргэн Р.Алтанхуяг (Улаанбаатар дэвжээ), Д.Бат-Очир(Биндэр сум)өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр:Ахмад харваач Г.Батсайхан (Улаанбаатар дэвжээ), Н.Алтангэрэл(Биндэр сумын засаг дарга)өргөмжлөл, мөнгөн шагнал
4-р байр:Мөсний шагайн МУ-ын мэргэн С.Санжаабээрэн (Улаанбаатар дэвжээ), Ё.Соронзонболд(Бэрх тосгон)өргөмжлөл, мөнгөн шагнал
5-р байр:Мөсний шагайн МУ-ын мэргэн Я.Даянсүрэн (Улаанбаатар дэвжээ), Б.Цогтжав (Биндэр сум) нарөргөмжлөл, мөнгөн шагналыгтус тус хүртлээ.
УЛСЫН ЦОЛОНД ОЙРХОН ХАРВААЧИЙН ШАГНАЛ:
Мөсний шагайн МУ-ын мэргэн Ө.Сүхбаатар, С.Санжаабээрэн, харваач Батсайхан, Б.Наранбаатар нар хамгийн өндөр оноотой шинэ залуу харваачид "Улсын цолонд ойрхон харваач”-ийн шагналыг гардуулсан бөгөөд тус шагналыг Хэнтий аймгийн Батширээт сумын залуу харваач Мавганы Хүрэлбаатар 23 оноогоор тэргүүлж хүртжээ.
Мөсний шагайн харваа нь Монгол эрчүүдийн эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, хурдан түргэн сэтгэх,
бие
бялдарын хөгжил, төлөвшлийн хэрэглүүр болсоор эрт үеэс улбаалан,
уламжлан өвлөгдсөн төдийгүй эдүгээ орчин үед үндэсний спортын төвшинд
хөгжсөөр байна. Мөсний шагайн харваа нь зөвхөн үндэсний спортын төрөл
бус Монгол
үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өв, уламжлал хадгалагдаж байдаг бөгөөд үндэсний наадгай мөсний шагайг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой сум орон нутаг, ард иргэдтэй талархан хамтранажиллах болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МӨСНИЙ ШАГАЙН ХОЛБОО

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих