Б.Ринчен 1905 онд Хиагтын нутагт Бул Сарай хэмээх газар төржээ. Түүний төрж өссөн гэр бүл хуучны сэхээтэн албан хаагч бөгөөд бичиг соёлыг эрхэмлэн үздэг, орос хэлнийг чадамгай эзэмшсэн, хуучин уламжлал, ардын билгэ зүйг эрхэмлэн хүндэтгэдэг байсан нь балчир хүүд эртнээс нөлөөлжээ. Энэ бол жинхэнэ "Монгол хэл” байлаа.
Ри багшийн намтар, уран бүтээл болон түүний эх оронч үзэл, монгол хэлээ гэх аугаа их хичээл зүтгэлийн талаар илүү үг нуршах хэрэг юун. Ингээд доктор, профессор Бодонгууд овогт Ж.Баатарцогтын бичсэн нэгэн сонирхолтой нийтлэлийг хүргэе.
Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн гэсэн нь Лениний айлдвар байсан ажээ. Энэхүү айлдварын хүрээнд БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоева нар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс Өвөр Монголд удаа дараа ирж байжээ.
Энэ тухай тэр үед Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд сурах бичиг найруулах албан гэх (хэлтэс)-ийн эрхлэгчээр ажиллаж байсан, эдүгээ 86 настай өвгөн эрдэмтэн Дархуд овогт Раашдооров гуай дурсан ярьж байна. Черченшенко нь хэл бичгийн ухааны доктор професор цолтой, тухайн үедээ нэлээд дээгүүр байр суурьтай хүн байсан ажээ. Харин Тодоева нь хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, монгол хэл сайн мэддэг Халимаг эмэгтэй гэнэ.
Тэрбээр сүүлд Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажиллаж байжээ. 1955-1956 онд Монгол төрлийн хэлийг байцаан шинжлэх хээрийн шинжилгээний ангид Өвөр Монголын хэсэг эрдэмтдийн хамт оролцон ажиллаж ЗХУ-д хэд хэдэн ном хэвлүүлснээс "Орчин цагийн монгол хэлний хичээл" ном нь орос хэлнээс хятад хэлэнд орчуулагдаж байжээ.
Хожмоо түүний хэвлүүлсэн "Шинжааны Халимаг Ойрдын толь бичиг" хэмээх ном нь судалгааны сайн бүтээл болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурьдахад, "Монгол-Ойрдын баатарлаг туульс" (1923 он), "Монгол бичгийн хэлний дүрэм ба Халх аялгууны харьцуулсан судалгаа" (1929 он) зэрэг суурь судалгааны бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элэст хотноо урьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ.
Түүний хариуд Владимирцов "Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс бие биеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ, монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.
Шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил Өвөр Монголд 1947 оноос эхтэй бөгөөд 1953 оны өвлөөс бага суруулийн нэгдүгээр анги, анх дундын нэгдүгээр анги, дээд дундын нэгдүгээр ангийн сурагчдад зориусан шинэ үсгийн сурах бичиг зохиогдсон байдаг.
Черчешенко, Тодоева нар Өвөр Монголоор дахин дахин явж буйг сонсоод, билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин гуай 1956 оны эхээр Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Эрдэнэтогтох, дэд ерөнхий найруулагч Содномжамц хоёрт тусгайлан захидал бичсэн байна. Тэрхүү захидалдаа Ринчин доктор Черчешенко, Тодоева нарын ятгалгад оролгүй, монголчуудын соёлын давтагдашгүй өв бичгээ солих байх бүх талын арга сүвэгчлэхийг хичээнгүйлэн гуйсан байжээ.
1957 онд Ринчин доктор Хөх хотод очиж Өвөр Монголын Багшийн дээд сургууль, шинэхэн байгуулагдсан Өвөр Монголын Их сургуулийн багш нарт монголчуудын хэл соёлын талаар лекц унших үедээ Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Хафунгад бараалхаж монгол бичгээ хадгалж үлдээх тухай бас л ярьжээ. 1956 онд Ринчин докторын бичсэн захидал тухайн үеийн удирдагчдын сонорт хүрсэн байсан нь лавтай гэлцдэг.
Бараалхах үеэр Ханфунга дэд тэргүүлэгч, бид славжин үсгийг авахаа больж монгол бичгээ цаашид хэрэглэхээр болж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнийг сонссон Ринчин доктор ихэд баярлан, "За, би танд л найдаж байна" хэмээн Хафунга дэд тэргүүлэгчийн өмнө сунаж мөргөсөн юмсанжээ. 1958 оноос Өвөр Монголп кирилл үсэг хэрэглэх төлөвлөгөөг болиулсан байна.
1956 оны XII сард Ринчин доктор ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёвт захидал бичиж, монгол бичгийн авиалбарт орос үсэг таарахгүй байна. Нэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг монгол бичгийг ээдрээтэй, хэцүү, хуучирсан гэх мэтийн яриа нь шинжлэх ухаанд харш, балай зүйл даруй мөн гэх зэргээр эх монгол бичгээ өмгөөлөн, сэргээхэд дэмжлэг эрж байжээ. Тэр талаар орчуулагч Г.Аким олж нийтлүүлж байсан билээ.
Үзэл суртлын ямарч дарамтад ноён нуруу нь хугараагүй, эрдэмтэн чадал дорой олон олон атаатны дайралтад омог юу нь дарагдаагүй их эрдэмтэн Бямбын Ринчин монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө тийнхүү хөөцөлдөж явсныг нь бодоход юутай бахархалтай, юутай хайрлалтай.

Монгол хэл
Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн Магтмуу би
Урьдын бэрх цагт Монгол улсын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригий мину сэргээсэн
Өөдлөн дэвихиин төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн бадархын шинж нь бүрдсэн өвөгдийн минь хэл
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндийцээжинд орогч бүгдийг хэвтэрхчадалт
Хагжим мэт яруу баясгалант Мохгол хэл минь
Өсөх наснаас өтлөх насан хүртэл
Өдөр бүр үгсийн эрдэний чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн оюун билгийн үлэмж сангийн үүдий чинь
Түлхэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэниинэм
Түгшүүрт бэрхийг даван туулсан баатббр түмний минь
Түвшнээ соёл эрдэнэ юүгээн мандуулхын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбэлгүй сэцэн оюутан хэл вүгээн хөгжүүлье хэмээн
Сэтгэл урмас бадран бахдам уу үсэн буурал өтгөс би
Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авъаст хөвгүүд дүү нар халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан Монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадаруулахын бат зориг төгс юутай сайхан
Чихину чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн Магтмуу би




Г.Чугаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих