Энэ өдрүүдэд "Буянт Ухаа” спортын ордонд "Mongolia open 2015” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эхний өдрийн барилдаан болоход Монголын зургаан бөх алтан медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр (Монгол) алт, М.Фумитаки (Япон) мөнгө, С.Батболд (Монгол) хүрэл, Х.Рей (Япон) хүрэл, 65 кг-д Г.Мандахнаран (Монгол) алт, Б.Нямдорж (Монгол) мөнгө, Б.Батмагнай (Монгол) хүрэл, М.Шода (Япон) хүрэл, 74 кг-д Д.Гомбодорж (Монгол) алт, С.Болат (Казахстан) мөнгө, Б.Анхбаяр (Монгол) хүрэл, И.Иннокентьев (Кыргизстан), 97 кг-д Д.Хүдэрбулга (Монгол) алт, Ч.Ганзориг (Монгол) мөнгө, Цагаанзам (Тажикстан) хүрэл, Я.Такеши (Япон) хүрэл медаль тус тус хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Т.Аманзол (Казахстан) алт, А.Лампе (АНУ) мөнгө, Б.Бямбазаяа (Монгол) хүрэл, В.Антони (АНУ) хүрэл, 55 кг-д П.Орхон (Монгол) алт, Н.Сушко (Беларусь) мөнгө, А.Батцэцэг (Монгол) хүрэл, И.Кизель (Казахстан) хүрэл, 60 кг-д Т.Мөнхтуяа (Монгол) алт, А.Шербакова (ОХУ) мөнгө, О.Оюунтуяа (Монгол) хүрэл, Ж.Паже (АНУ) хүрэл, 69 кг-д Э.Сыздыкова (Казахстан) алт, Р.Миллер (АНУ) мөнгө, Б.Одончимэг (Монгол) хүрэл, А.Вьесжек Кондус (Польш) хүрэл медаль авсан байна.



Э.Гүнтөмөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих