Үдэш бүр үндэсний телевизийн дэлгэцээр улс эх орны болоод тив дэлхийн спортын сонин сайхнаас дуулгадаг Доржсүрэнгийн Батжаргал сэтгүүлчийг харсан Дорнодын хүн бүр "Энэ чинь манай нутгийн хүн шүү дээ” гэлцдэг. Өөрөө ч энэ нутгийн хүн шүү гэдгээ батлах мэт нийслэлд зохиогдсон Дорнодынхны элдэв уулзалт, уралдаан тэмцээн, арга хэмжээнд алгасалгүй оролцож, зохион байгуулалцаж явдаг. Тэрээр нутгийнхаа нэрийг тахалсан шилдэг сайн тамирчин "төрүүлэх” хүсэлдээ хөтлөгдөн "Дорнод нутаг” спортын холбооны тэргүүнээр ажиллаад цөөнгүй жилийг үджээ. Д.Батжаргал Улаанбаатар хот дахь Дорнодчуудын спортын анхдугаар наадмыг санаачлан зохион байгуулж, олон арван Дорнодчуудыг спортоор нэгтгэсэн. Харин 2 дахь удаагийн наадмыг энэ оны 4-р сарын 26,27-нд зохиохоор товлож, бэлтгэл ажилдаа ханцуй шамлан ороод байна. Тэрээр "Анхны юманд алдаа оноо аль аль нь байдаг. Дорнодчуудын спортын 2-р наадмаа тун чамбай хийх юм шүү” хэмээн ярьж байна.
Хүүхэд наснаасаа сэтгүүлчийн гараа эхлүүлсэн тэрээр Утга зохиолын дээд сургуулийн диплом өвөртөлж, телевизийн хаалгаар алхан орсноос хойш 16 жил өнгөрчээ. Харин одоо МҮОНТВ-ийн Уран бүтээлийн 3-р нэгдэлд ажиллаж буй. 2014 онд түүнийг Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос Монгол улсын шилдэг спортын сэтгүүлчээр нэрлэсэн нь Д.Батжаргал гэдэг хүн энэ салбартаа ямархан амжилттай явааг харуулах мэт.
Миний Дорнод сэтгүүл
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих