Ерөнхийлөгчийн ивээл доорх 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний цом 2015″ тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөж, шигшээ тоглолтод оролцох 2 багийн нэрс тодорлоо. 2 хожиж 1 тэнцсэн "Дорноговь аймгийн баг” Зүүн бүсийн аваргаар тодорсон бол, 1 хожиж 2 тэнцээ байгуулсан "Дорнод аймгийн баг” 2-р байр эзэллээ. Ийнхүү манай аймгийн баг шигшээд шалгаран үлдсэн юм.
Харин 1 хожиж 1 тэнцээ аваад байсан "Сүхбаатар аймгийн баг” сүүлийн тоглолтдоо "Дорноговь” аймгийн багтай тоглож 1:0 харьцаатай хожигдсоноор 3-р байрт шалгарсан бол зохион байгуулагч "Хэнтий аймгийн баг” тун хангалтгүй тоглож 3 хожигдолтойгоор тэмцээнийг өндөрлүүллээ.
Дорнод аймгийн ишгшээ баг 2013 онд зохиогдсон Үндэсний цомын анхны тэмцээний алтан медалийг хүртэж байсан билээ.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих