Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Хуон Ён Чол өнгөрсөн сарын 30-нд амиа алдсан талаар өнгөрсөн долоо хоногт олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Тэгвэл хэсэг хугацаанд чимээгүй байсан сайд өчигдөр Хойд Солонгосын төв телевизээр гарсан байна. Тэрбээр төв телевизээр дамжуулан үг хэлээгүй ч Удирдагч Ким Ир Сений нэрэмжит 117 ангид зочилж, цэргүүдтэй уулзжээ.
Өмнөд Солонгосын тагнуулын албаны эх сурвалжаас авсан мэдээллээр, генерал Хуон Ён Чол удирдагч Ким Чен Уны оролцсон албан ёсны арга хэмжээн дээр унтаж байсан учир цаазаар авах дээд хэмжээний ял сонссон ба ялыг дөрөвдүгээр сарын 30-нд гүйцэтгэсэн байх магадлалтай хэмээн Өмнөд Солонгосын тагнуулууд Сөүлийн удирдлагуудад мэдэгдсэн билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих