Өглөө ажилдаа ирэх гэж хамаг нервээ барав. Автобус компанийнхан ажил хаясан сургаар микроныхон хаданд гарчээ. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам баяжина гэгчээр автобус ирэхгүй юм чинь хэдэн төгрөг нэхсэн ч өгнө гэсэн өлөн сэтгэхүй тэдэнд суучихаж.
Шугамын микронууд нь хүртэл нэг буудал 300, өдрийн цагаар 21-ээс 100 айл хүртэл 1000, орой 2000 хэмээн иргэдийг шулж эхэлжээ. 4753 УНЯ гэх дугаартай микроны кондукторт нялх хүүхэд тэвэрсэн дүүтэйгээ хамт элдвээр доромжлуулж ян.... пи..-аараа дуудуулав. Хуульгүй улсад хэдэн мал авчраад хашчихсан аятай л тэд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна.
Гэтэл үүнд хариулт өгч, асуудлыг шийдэх учиртай хүмүүс нь ажил хаячихсан юм хойно. Микро тэгэхээс биш яахав гэсэн хариулт өгөөд сууж байх жишээний. Ичих нүүрээ элгэндээ наачихсан, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон хүмүүс бол нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч, кондукторууд.
Тэр тусмаа төрөөс тэтгэмж авдаг Автобус-1, 2, 3 компанийнхан удаа дараа ийм замбараагүй жагсаал зохион байгуулж байгаа үйлдэл нь хэрээс хэтэрлээ. Үмхий самхай үнэртсэн тоос тортогт дарагдсан автобусныхаа үнэр танарыг цэвэрлэж, үйлчилгээгээ сайжруулж чадаагүй атлаа үнээ нэмэхийг урьтал болгосон тэдний үйлдэл зохисгүй гэхэд дэндүү зохисгүй.
Автобусны кондукторуудын ааш тэвчихэд үнэхээр хэцүүхэн. Аашилж загнана, билет таслахгүй гэж гүрийнэ. Тэтгэмжийг нь өгчихсөн оюутан, ахмад настнуудыг буудал дээр хаяж зугтах шахам хаалгаа хааж давхидаг гээд тэдний увайгүй үйлдлийг тоочоод байвал барагдахгүй.
Өвлийн цагт оройхон билет дуусчихлаа хэмээн халтуур хийдгийг нь ч иргэд андахгүй. Тэнд ажилладаг олон ч хүнийг сэтгүүлч миний бие танина. Танил ах маань сардаа сая гаруй төгрөгийн цалинтай, цаашлаад шатахуунаа жижиг тэргэнд зараад мөнгө олж байсныг олон удаа харсан. Танил залуугийн маань эхнэр кондукторын ажил гурван сар хийхдээ сарын 700 мянгаас гадна өдөр бүр 20-50 мянган төгрөг халаасалж ирдэг байсныг ч мэднэ.
Гэтэл өнөөдөр тэд өглөө 06.00 цагаас эхлэн жагсахдаа хүн ичмээр зүйл ярьж байна. ажил хаялт зарлаж байгаа шалтгаан нь сардаа 250 мянга хүрэхгүй цалин авч байгаагаас болсон юм гэнэ ээ. Ёстой хөх элэг хөшмөөр зүйл ичихгүй яриад зогсч байх. Автобус компанийн үйлчилгээг хариуцдаг Зорчигч тээврийн нэгтгэлийн Гүйцэтгэх захирал нь жолооч нь 1 сая 170, кондуктор нь 700 мянган төгрөгийн цалин авдаг гэдгийг нь баталчихсан байхад л цагийн мөнгөөр тооцуулна хэмээн гүрийж байгаа гэнэ.
Тэд цагаар тарифаа тогтоолгож жолооч нь нэг цагт 5500, кондуктор нь 4000 төгрөгийн цалин авна хэмээн жагсчээ. Ухаандаа бол өдрийн найман цаг гэж тооцохоор тэд хамгийн багадаа л сардаа сая төгрөг авах гэнэ. Тэгээд нэмээд шатахуунаа дамлаж зарсан, билет таслаагүй хийсэн халтуурын мөнгөө авна гэхээр сардаа 1.5 сая төгрөг авах нь. Эдийн засаг ямар байгаа билээ. УИХ-ын гишүүдээс өөр сардаа сая гаруй төгрөгийн цалин авдаг хүн өнөөдөр тун ховорхон. Гэтэл улаан цагаандаа гарчихсан, нүд нь юу ч хийхээс буцахгүй мэт аашилцгаах тэд 700 мянган төгрөгийн үндсэн цалингаа голж байна гэхээр ичиж амьдар гэхээс өөр хэлэх үг олдохгүй нь.
Үнэхээр тэд мөнгөгүй болоод ингэж байгаа юм биш. Ууж идэх нь хэрээс хэтэрчихсэн гэдгийг нь удаа дараагийн үйлдлээр батлах болсон. Хамгийн сүүлийн жишээг дурьдая. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийтийн тээврийн компаниудад эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, Нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс гаргадаг. Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилт олгодог юм байна.
Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээнд гараагүй автобусны "МТ-150” төхөөрөмжийг хувийн суудлын автомашинуудад олноор байрлуулжээ. Улмаар тухайн автобусыг үйлчилгээнд гарсан мэт маршрут, чиглэлд явж, автобусны тоо болон рейс цагийг өсгөх замаар улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Тиймээс энэ хэргийг Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс илрүүлэн шалгаж буй аж.
Ийм "заваан” хэрэг хийчихээд ямар нүүрээрээ цалингаа нэмүүлнэ гэж зогсч байгаа хэрэг вэ. Хэдхэн удирдлагуудынхаа гар хөл болж өглөөнөөс эхлэн нийслэлийн иргэдийн ажлаас уяж тэдний хангамжийг бүрдүүлэхийн төлөө борив бохисхийлгүй зүтгэж байгаа татвар төлөгчдөө хохироож байгаа эдгээр даварсан нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй байна. Төлбөрөө шууд картаар төлдөг ухаалаг системийг нийтийн тээвэрт хурдхан хэвшүүлж төрийн үйлчилгээг гацаалгүй хүргэх хэрэгтэй болжээ.
Тэгсэн цагт ажил үйлчилгээндээ халтар хувцастай ирчихээд таарсан хүнээ барьж зодох шахам аашилж, автобус дотроо тамхи татан "тансаглаж" байгаа жолооч нарын ханд нь хага дарагдах байлгүй. Сарын сая төгрөгийг бага гэж голохгүй хийчих жолооч, бэлэн мөнгөний халтууртай, үндсэн цалин 700-г авах кондуктор захаас аваад л олдох байлгүй.
Хэдэн ажилчдаа гар хөлийн үзүүрээр хөдөлгөж, төсвийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь идэж байгаа дарга даамлуудыг нь ажлаас нь халсан нь буруудахгүй. Дарга хийчих хүмүүс захаас аваад замаар дүүрэн байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч иймэрхүү даварсан нөхдийг өөхшүүлж мэдээлэл гаргах шаардлага ч байхгүй.

mminfo.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=9740
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих