МАХН-ын гурван залуу зам тээврийн осолд орж, нэг нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, энэ сарын 25-ны өглөө буюу даваа гаригт залуус улс төрийн ажлаар Өвөрхангай аймгийг зорьж, Элсэн тасархай өнгөрөөд тус аймаг руу орох замд осолдсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэд намын ухуулан сурталчлах ажлаар явж байжээ. Харин осолд орсон хоёр залуу эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нэгийнх нь биед хүнд, эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа аж. Осол залуус урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэх гэж 160 км/цагийн хурдтай явсанаас болсон гэв. Гэхдээ ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Осолд орсон дээрх машиныг МАХН-ын улс төрийн ажилтан Т гэх залуу жолоодож явсан бөгөөд ослын улмаас хүнд гэмтэл авч газар дээрээ нас баржээ. Хурд хэтрүүлсний улмаас жолооч, зорчигч багагүй хохирол амссаны зэрэгцээ ар нь хоёр хүүхэд өнчрөн үлдэж байгаа аж. Иймд замын хөдөлгөөний дүрмээ сайтар баримтлан хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Б.Анир
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих