ДОРНОД АЙМГИЙН НУТГААР: Агаарын температурын сарын дундаж нь 14-19 градус дулаан буюу нийтнутгаар олон жилийн дунджийн орчим байна (1дүгээр зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийнхойд хэсгээр шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байх ба ялангуяа гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус хүрч халах төлөвтэй.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна (2дугаар зураг).
Нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үе ба сүүлчээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Дээрх бороо орох үеүдэд салхи зарим газраар түр зуур ширүүснэ, ялангуяа нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй.

2015 оны 7 дугаар сарын цаг агаарын төлөв
Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 18-23 градус дулаан буюу нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Энэ сард орох хур борооны хэмжээ нь нутгийнзүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.
УЦУОША
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих