Буриад сурын холбоо 2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 2015 оны 06 сарын 06-ны өдөр зохион байгуулна. Харваа өглөө 09 цагаас эхлэх тул оролцохыг хүсэгчид 6 сарын 5-ны 17 цагын өмнө нэрсээ ирүүлсэн байна. Самбар босгохдоо улсын цол зэргээр дараа нь насаар эрэмбэлэн босгох бөгөөд заасан хугацаанд нэрээ бүртгүүлээгүй самбар бичигдсэн хойно ирсэн хүнийг эрэмбэ харгалзахгүй самбарт бичнэ. энэхүү тэмцээнд 64 сум харвах ба 57-оос дээш оновол спортын мастер, 54-56 оновол спортын дэд мастер цол олгоно. эрэгтэй эмэгтэй тус бүр 1, 2, 3- р байр эзлүүлж медаль, өргөмжлөл болон тэргүүн байрыг нумаар, 2-р байрыг 5 ширхэг сумаар, 3-р байрыг мөнгөн шагналаар байлна.мөн "Барлааш" шалгаруулж гарын бэлэг өгнө.
Нум нь хүчтэй, сум нь мэргэн, уухай нь цээл байг.
БУРИАД СУРЫН ХОЛБОО
Утас: 88005908 93040362
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих