Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулж, УИХ-ын
гишүүн Х.Болорчулууны санаачилгаар энэ оны 2-р сарын 7, 8-нд
"Маршал-120″ шатрын тэмцээн зохион байгуулсан билээ. Тэмцээний хүүхдийн
шатрын төрөлд нийт 400 гаруй сурагчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн
бөгөөд ангилал тус бүрт эхний гурван байр эзэлсэн сурагчид Олон улсын
хүүхдийн Найрамдал төвд амрах эрхийн бичгээр шагнагдсан юм.
Тэгвэл эдгээр сурагчид өнөө өглөө Найрамдал зусланд хүрэлцэн очжээ. Энэхүү аялалд нийт 33 сурагч оролцож яваа бөгөөд Найрамдал зуслангийн "Сансар”, "Мичид”, "Ирээдүй” бүлгүүдэд хуваарилагдсан байна. Хэрэв эцэг эхчүүд нь хүүхдийнхээ аль бүлэгт хуваарилагдсан талаар тодорхой мэдээлэл авахыг хүсвэл 496166 утсаар лавлаж болох аж. "Чойбалсан-120″ Тэмцээнд шалгарсан 12-р ангийн сурагчид Зуслангийн 9-р ээлжээр амрах бол, Шилдэгийн шилдэг 2 хүүхэд ОХУ-ын Москва хотноо Шатрын академид зочлох юм байна. Оюунлаг хүүхдүүддээ амралтаа ая тухтай өнгөрүүлэхийг хүсэн ерөөе!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих