Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсvрэнтэй уулзаж ярилцлаа.
-Таны хувьд Дорнод аймгийн Засаг даргаар томилогдоод хоёр сар болох гэж байна. Гурван удаа зvтгэж байж энэ албан тушаалд томилогдсон гэж шуугиж л байсан. Єєрийн тань хувьд vлдсэн жилийн хугацаанд ямар ажил амжуулахаар ийнхvv зориглон зvтгэсэн хэрэг вэ?
-За яах вэ тєрийн ажилд хоёргvй сэтгэлээр зvтгэж, нутаг орныхоо хєгжилд нэмэр болох, гайгvй ажлууд хийчих юмсан гэж зориглож л Засаг даргад єрсєлдєн ялалт байгуулсан. Намчирхаж туйлшралгvй унаган нутгийнхаа хєгжилд vлдэх зvйлтэй, гар нийлэн ажиллъя гэдгээ аймгийн ИТХ хурал дээр ч илэрхийлж, "Намын эрх ашиг бус Дорнод нутгийнхаа эрх ашгийн тєлєє ажиллана” гэдгээ ч илэрхийлж байсан. Єєрийн тань хэлдгээр vлдэж байгаа хугацаа маань нэг жил буюу Дорнод шиг том аймгийн бvтээн байгуулалт, томоохон ажил амжуулахад тун богинохон хугацаа нь vнэн. Гэхдээ би гар хумхиж суугаагvй, суух ч vгvй.
-Таны vндсэн мэргэжил юу вэ. Тєрийн албанд хэдэн жил ажиллаж байна?
-Товч намтар асууж байна гэж ойлголоо. Миний хувьд Дорнод аймгийн Халхгол сумын унаган иргэн. Сумандаа наймдугаар анги, дараа нь Чойбалсан хотын 10 жилд суралцаж тєгссєн. 1996-2000 онд Монгол Улсын Техникийн их сургуулийг Нефтийн инженер мэргэжлээр дvvргэсэн. 2001 оны есдvгээр сараас 2002 оны наймдугаар сард "НИК” компанийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, Онцгой байдлын Ерєнхий газрын харьяа Улсын нєєцийн газарт Шатахуун тvгээх станцын тvгээгч, эрхлэгч, 2009 оны нэгдvгээр сараас 2012 оны наймдугаар сард Дорнод аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга,2008-2012 онд аймгийн ИТХ-ын тєлєєлєгч, Тэргvvлэгч, 2012 оны 11 дvгээр сараас 2013 оны 11 дvгээр сард Хэрлэн сумын Засаг даргын орлогч, аймгийн Засаг даргын Зєвлєх, 2013 оны 12 дугаар сараас єнгєрсєн дєрєвдvгээр сарын 24-нийг хvртэл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаад Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн батламжаар Дорнод аймгийн Засаг даргаар томилогдоод ажиллаж байна. Ємнє нь Тєрийн албанд нийтдээ зургаан жил есєн сар ажилласан.
-Дорнод аймаг бол Монгол Улсын том аймгийн нэг. Социализмын vед тун сайн бодлоготойгоор хєгжvvлж байсан. Харин таны хувьд нэг жилийн хугацаанд яг юу хийж амжуулах вэ?
-Тийм ээ. Засаг даргын ажил юуны ємнє Дорнод аймгийн 75 мянган хvний эрх ашигт хамгийн эхлээд захирагдах учиртай юм. Иргэдээ ажилтай, орлоготой байлгаж нутаг орноо жигд, тэгш хєгжvvлэх зорилгыг гол зорилтоо болгоод ажиллаж байна. Манай аймгийн хувьд газарзvйн онцгой тааламжтай буюу ОХУ, БНХАУ-тай хуурай газраар болон усаар хиллэдэг. Энэ давуу байдлаа нэгдvгээр тавьж гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэргvvлэх чиглэл болгон ажилласнаар тодорхой амжилтад хvрнэ гэсэн зорилт тавиад эхний ажлуудаа хэрэгжvvлэх шатанд ороод явж байна. Монгол Улсын зvvн бvсийн хєгжлийн тулгуур тєв болохын хувьд дэд бvтцийн сайн хєгжил, газар нутгийнхаа онцлогтой байдлыг ашиглан юуны ємнє хvнс хєдєє аж ахуйн салбарыг тvшиглэн иргэдээ ажилтай орлоготой болгох, тvvний хажуугаар аялал жуулчлалын томоохон бvс нутаг болон хєгжих нь Дорнод аймгийн хєгжлийн гол гарц гэж харж байгаа. Энэ ч чиглэлээр Газар тариалангийн талаар аймгаас баримтлах бодлого, Мал аж ахуйн талаар аймгаас баримтлах бодлогын баримт бичгийг эмхлэн гаргалаа. Хvлэмжийн аж ахуй, газар тариаланг эрчимтэй хєгжvvлснээр Дорнод аймагт ажилгvйдэл устаж, тvvнийг дагаад манай иргэд орлоготой, амьдралын сайн баталгаатай болно.
-Сая Єргєдлийн байнгын хороон дарга О.Баасанхvv "Сvvлийн vед Дорнодын иргэдээс хятадууд адуу маш ихээр vнэ цохин худалдан авч байна гэсэн гомдол олноор ирж байгаа” гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-За тийм ээ. Хєрш зэргэлдээ БНХАУ-руу товаарын адуу гаргаж байгаа хоёр аж ахуйн нэгж байгаа. Одоогоор 1000 гаруй адуу авсан гэсэн. Хамгийн сvvлийн мэдээгээр нэг адууг 700-750 мянган тєгрєгєєр авч байгаа гэсэн. Сарын ємнє сая орчим тєгрєгєєр авч байсан юм билээ. Товаарын адуу гэдэг бол амьдаар нь хилээр гаргах зориулалттай адууг хэлж байгаа юм. БНХАУ-тай хил залгаа манай сумуудаас экспортын зориулалттай vр тариа, мал мах гаргах талаар нэлээн санаачлагатай ажиллаж байгаагийн л нэг жишээ гэж ойлгож болно. Монгол Улс тодорхой боомтууддаа тэр талын зєвшєєрлийг нь єгчихсєн байсан ч БНХАУ-ын талаас тодорхой хvлээлт vvсгээд байгаа ч хоёр улсын Ерєнхийлєгчдийн уулзалтаар энэ талаар яригдсан учир удахгvй шийдэгдэх нь тодорхой. Дорнод аймагт малын бэлчээрийн ихээхэн нєєц байгаа учир эрчимжсэн мал аж ахуй, товаарын мал аж ахуй,газар тариалан хєгжvvлэх маш их боломж, бололцоо байгаа юм. Vvнийг л бид давын ємнє ашиглахаар ажлаа эхлvvлээд байгаа.
-Дорнод аймагт аялал жуулчал, vйлчилгээний салбарын бараа бvтээгдэхvvнийг зарж борлуулан ихээхэн ашигтай ажиллах боломж байгаа талаар олон жил ярьж байгаа. Харин та тvvнийг ажил хэрэг болгохоор яг ямар ажил эхлvvлээд байна?
-Халхголын бvс нутаг бол тэр чигээрээ аялал жуулчлал, ногоон эдийн засгийг хєгжvvлж, аймаг орон нутгаа хєл дээр нь босгоход байгалийн бэлээхэн хишиг л гэсэн vг. Тvvнээс гадна Буйр нуур гээд цэнгэг, дулаахан устай байгалийн vзэмж бvрдсэн бvс нутаг байна. БНХАУ-ын Хєлєнбуйр аймагтай хил залгадаг учир хятадын ємнєд мужуудаас Хєлєнбуйрт жуулчилдаг сая сая жуулчдаас хэдэн зуун мянга, саяар нь нааш нь татах алтан боломж байгаа юм.
Буйр нуурт одоогоор аялал жуулчлалын салбар эхлэл тєдий хєгжиж байгаа ч сvvлийн vед ажил тун эрчимжиж байгааг хэлэх ёстой. Хєлєнбуйр, Хянган аймаг, Хайлаар хотод ирж байгаа тэр олон сая жуулчдаас ядаж 5-10 хувийг нь Буйр нуур, Халхголын сав газарт ирvvлэхийн тулд хил гаалийн асуудлыг эхнээс шийдсэн. Цаанаас ирж байгаа жуулчдын визийг шууд хил дээрээс олгоод таваас долоо хоног Буйр нуур, Халхголын бvсээр дамжуулан цаашлаад эзэн Чингис хааны мэндэлсэн Бурханхалдун, Дэлvvн болдогт амруулдаг маршрут тун удахгvй ажил хэрэг болох зам нээгдэж байгаа. Бид аялал жуулчлалын талаар аймгаас баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулаад дуусч байна.
-Буйр нуурын эрэг дээр БНХАУ-ын хєрєнгє оруулалттай аялал жуулчлалын компани vйл ажиллагаа явуулж эхэлсэн ч нутгийн иргэдийн эсэргvvцэлтэй тулгарч vйл ажиллагаагаа бараг л зогсоосон дуулдсан. Гэтэл Монголын жуулчлалын компаниуд хятадаас орж ирэх магадлалтай тэр олон жуулчдыг ая тухтай амраах боломж, бодит нєхцєл бий юу?
-Тийм ээ. Энэ бол бидний сэтгэлийг зовоож байгаа гол асуудал юм. Хэдийгээр манай тэр чиглэлийн компаниуд нэг vеэ бодвол зvгширч, хєлєє олж эхэлж байгаа ч энэ асуудалд тєрийн нэгдсэн бодлого, туслалцаа дэмжлэг зайлшгvй шаардлагатай. Ядаж л 200 мянган жуулчин ороод ирэхэд боловсон "0”-оос эхлээд стандартын шаардлага хангасан амралтын байр, хоол хvнс, бусад дагалдах vйлчилгээ, бэлэг дурсгал, соёлын худалдаа, аюулгvй байдал гээд маш олон асуудал байгаа юм. Одоогоор Буйр нуурын эрэг дээр амралтын баазууд нэлээн хэд байгаа ч гэнэтхэн 100 мянган жуулчин ороод ирэхэд барьц алдахаар л байгаа. Гэхдээ бид алийн болгон болохгvй, бvтэхгvйгээ дуудаж, хойш сууж байх вэ. Нийлээд зvтгэе, хийж бvтээе, бидний зvгээс ямар туслалцаа дэмжлэг байна гэдгийг нь хамгийн тvрvvн харж ажлаа л эхлээд явж байна.
-Аялал жуулчлалын салбар хєгжихєд хамгийн гол нь дэд бvтэц, зам харилцаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Сая биднийг ирж байхад Улаанбаатартай холбож байгаа засмал зам олон газар ихээхэн дутуу гvйцэтгэлтэй байна лээ. Энэ талаар Засаг даргын хувьд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Уг нь бол Засгийн газрын мєрийн хєтєлбєрт тусгагдснаар Дорнод аймаг энэ жилдээ багтаад Улаанбаатар хоттой хатуу хучилттай засмал замаар холбогдох ёстой юм. Гэтэл Сvхбаатар аймгийн Тvмэнцогт суманд хvрсэн засмал зам наашаа ихэнх нь хаалттай, тvрvv жил тавьсан зам нь олон км-т эвдэрч хэмхэрч эхэлсэн зvйл байгаа. Бидний зvгээс тендерт шалгарсан компаниудыг ажлаа хариуцлагатай, чанартай хийгээч ээ гэж шаардах тєдийгєєс єєрєєр нєлєєлєх боломжгvй шахуу. Тэртэй тэргvй Засгийн газар дэмжлэг vзvvлээд хєрєнгє мєнгєєр нь дэмжиж туслаад явж байгаа болохоор Засгийн газрын холбогдох агентлаг, яамдууд л энэ талаар нухацтай, шаардлагатай ажиллах учиртай. Бид тэгдээр замуудыг холбогдох газрууудад нь тухай бvрт нь мэдэгдэж, шаардлага тавиад ажиллаж байгаа. Дорнодын ард тvмэн улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай засмал замаар холбогдож, хєгжил дэвшилд хэдэн цагийн ємнє ч гэсэн хvрэх эрх нь нээлттэй л юм бол Засгийн газар ч, холбогдох яам, агентлагууд ч энэ асуудлыг анхааралдаа даруйхан авах шаардлагатай.
www.dornod.net