Демократ (ардчилагч) ба демогог (уран үгээр хоосон чалчигч) хоёр бол нэг мөн чанар юм.
Демагог бол мэдээлэлгүй, мэдлэггүй харанхуй бөөн хүмүүсийн хамгийн бурангуй
дотоод зөн дээр нь чадварлаг тоглож "тэдний сонсож тайвшрах гээд байгаа
зүйл"-ийг нь ярьж өгч улмаар амалж мөн тэднийг зориудаар хөөргөн
магтаж байгаад эрүүл ухааныг нь унтуулан төөрөгдөлд оруулж өөрийн талд
татан оруулдаг этгээд юм. Үүний тулд тэрбээр уран гоё үгс, чамин
зүйрлэлүүдийг чадварлаг хэрэглэн тэрхэн зуурт хүмүүст таалагдах
тактикыг байнга чадамгай ашигладаг, илтгэх урлагийн болон сэтгэлзүйн
зарим тусгай арга барилуудыг ямар нэг хэмжээнд эзэмшсэн байдаг ба энэ
дархан мэхээ голдуу улстөрийн сурталчилгаа, суртал ухуулгын зорилгоор
хэрэглэдэг. Нэг үгээр хэлэх юм бол хоосон үгээр цатгагч, хүмүүсийн
сэтгэлзүйг хуурч ховсдогч гэсэн үг юм.
Тэрбээр
үүний тулд хүмүүст шүүн тунгааж бодох зав өгөхгүйгээр "зөвхөн ярихын
тулд" их сунжруу ярьдаг бөгөөд түүний энэ уран гоё үгсийн ард чухам
ямар санаа явж байгааг олж харах, түүний байр суурийг гүйцэд ойлгоход
их хэцүү байдаг. Ингэж байгаад тэрбээр ард түмний ашиг сонирхлын эсрэг
санааг хүмүүсээр "зөвшөөрсөн болгож" чаддаг. Дараа нь тэр "бидний
сонгосон сонголт" гэж хүмүүсийг тохуурдаг. Ер нь тэд маш сунжруу
мэдээжийн залхуутай үгс, урт өгүүлбэрээр ярьж хамгийн гол нь хүмүүсийн
эрүүл ухаан, логик сэтгэлгээг унтуулахыг хичээдэг нохой зальтанууд юм.
Анхаар! Бусад улс ард түмнүүдийг тонон дээрэмдэх, шимэгчлэн мөлжих хоёрхон арга зам байдгийг хүн төрөлхтний бүх түүх гэрчилдэг. Эхнийх нь дайн хүчирхийлэл, удаах нь залилан мэхлэх явдал юм. Дайн хийж булаан эзлэж улайм цайм дээрэмдэх нь ард түмний зүй
ёсны эсэргүүцэлтэй тулгардаг бөгөөд түрэмгийлэгчээс цаг ямагт өнөдөр
хараа хяналт, маш их хөрөнгө хүчийг байнга шаарддаг.
Харин улс ард түмнүүдийг залилан мэхлэх нь , эрх баригчдыг нь далдуур худалдан авах нь, өөрсдийн тавиулуудыг засгийн эрхэнд гарган тавих нь хамгийн хямдхан түрэмгийлэн эзлэх, шулах арга зам бөгөөд харамсалтай нь үүнийг хүмүүсийн олонхи нь ухаж ойлгох, ухаарч
сэхээрэх чадвар боломж хомс байдаг. Үүн дээр "хээрийн чонотой" нийлсэн түүхээ гүтгэн гуйвуулагчид, хөлсний суртал ухуулагчид, улс Эх орноо ард түмнээ шулан хоослогч улстөрч эдийн засагч сэтгүүлч нийтлэлч нэртэй увайгүй тэнэг урвагчдийн цуваа нэмэгддэг.
Өнөөгийн энэ "эрх чөлөө, ардчилал, чөлөөт зах зээл" гэсэн гоё нэртэй эмгэнэлт жүжиглэл бол яг ийм залилан мэхлэлт - харийн түрэмгийлэл мөн юм!
Уран
үгээр хоосон чалчигч демагогууд ард түмний эрүүл ухааныг эргүүлж эцэст
нь унтуулж байгаад харийнхантай нийлж халаасыг нь гөвдөг араншинтай.
Ичсэн тэнэг хүн алдаг, эргүү улстөрч эх орноо алдаг. (c)
Ардчилал түүнийг зохион байгуулж удирдаж байгаа хүмүүсийн цаад мөн чанараас нь хэзээ ч илүү гарч чаддаггүй.
Бернард Шоу
Ардчиллын үед тэнэгүүд сонгох эрхтэй, харин дарангуйллын үед бүүр засаглах эрхтэй болдог.
Бертран Рассель
Аливаа ардчилал голдуу увайгүй тэнэгүүдийн дарангуйлалд хүргэдэг.
Альберт Нобель
Хонь,
чоно хоёр "эрх чөлөө" гэдэг үгийг өөр өөрийнхөөрөө ойлгодог, үүнд л
хүний нийгмийн гол зөрчил оршдог.... Би хэний ч боол байхыг хүсдэггүй
бас боол эзэмшигч байхыг хүсэхгүй, үүнийг л би ардчилал гэж ойлгодог.
Авраам Линкольн
Ардчилал гэдэг бол сайн зохион байгуулагдсан цөөнх нь ямар ч зохион байгуулалтгүй олонхийгоо удирдах арга төдий юм.
Нэр нь үл мэдэгдэх сэтгэгч
Ардчилал зарим хүмүүст тэнэг сонголт хийгээд үзэх-алдах боломжийг олгодогоороо бол сайн эд.
Нэр нь үл мэдэгдэх сэтгэгч
Ардчилсан сонгуульд саналаа өгөх нь үнэгүй ч харин үүний үр дүн нь хэтэрхий их үнэтэй тусдаг.
Билл Стерн
Гарман дээр морио юүлдэггүй, харин илжгийг бол сольж болох төдийгүй заавал солих хэрэгтэй.
Нэр нь үл мэдэгдэх сэтгэгч
Ардчилал бол юуны өмнө ёс жаяг төдийхөн юм шүү дээ.
Английн хэлц үг
Хамгийн
гүн гүнзгий боолчлол бол хүмүүс жинхэнэ ёсоор бодиттой эрх чөлөөгүй
хэвтэж өөрсдийгөө эрх чөлөөтэй мэтээр гэнэн төсөөлөх явдал юм.
Гёте
Хамгийн
олон тааралддаг мөн хамгийн их гай зовлонд хүргэдэг, үзээд алдах юмсан
гэж хорхой хүргэдэг зүйл бол "бүгд л ингэдэг шүү дээ" гэж гэнэн
төсөөлж бусдыг сармагчлан дууриах явдал юм.
Л.Н. Толстой
Өнгөрсөн тэнэглэлээ олж харахгүй юм бол өнөөгийн тэнэглэлийг олж харах нүд нээгдэхгүй ээ.
Гелвецки
Нэгхэн цорын ганц хүнд найдлага горьдлогоо тавьж байгаа хүмүүст ямар ч өршөөл байхгүй ээ.
Зейме
Аливаа
дарангуйллын дэглэм түүнийг яаж ч нэрлэж бай хамаагүй, түүний гол
зэрэглээнүүд нь хүмүүсийн толгой дотор арилахаар дуусдаг. Хэрэв ардчилсан сонгууль гэгч нь ямар нэг зүйлийг үнэхээр шийддэг байсансан бол жирийн олонхид тийм боломжийг олгохгүй байсаан.
Марк Твен
Ардчилсан
сонгууль нь чухам яагаад ийм сонголт хийж байгаагаа жирийн хүмүүс
сайтар ойлгож юу хийж байгаагаа ухамсарлаж байгаа гэдэг урьдчилсан нэг
онол - төсөөлөл дээр тогтож байдаг. Харин тэгвэл ийм юм хэзээ ч хаана ч
байгаагүй, байх ч үгүй ээ...
Томас Джефферсон
Уинстон Черчилль 1947
оны 11-р сарын 11-нд Их Британийн Нэгдсэн хаант улс ба Хойд Ирландын
парламетанд цугларсан эрхэм хүндэт нийгэмлэгүүдийн төлөөлөгчид
(Төлөөлөгчдийн Танхим-ын бүтэн нэр нь)-ийн өмнө үг хэлэх үеэрээ: «Засаглалын
олон хэлбэрүүдийг [урьд өмнө нь] туршиж байсаан, энэ нүгэлт зовлонт
дэлхий дээр [цаашид ч] туршиж үзсээр байх болов уу. Гэвч хэн ч ардчиллыг засаглалын хамгийн сайн, бүгдэд таардаг цорын ганц арга хэлбэр гэж зүтгэдэггүй билээ. Харин тэгвэл энэ нь урьд өмнө нь хэрэглэж ирсэн бусад [засаглалын] хэлбэрүүдийг хэрэв тооцохгүй, [авч үзэхгүй, хэрэглэхгүй] гэж байгаа юм бол ардчилал бол хамгийн муу засаглалын хэлбэр гэж хэлсэн хэрэг юм...
"Many
forms of Government have been tried and will be tried in this world of
sin and woe. No one pretends that democracy is perfect or all-wise.
Indeed, it has been said that democracy is the worst form of government
except all those other forms that have been tried from time to time. "
-The Official Report, House of Commons (5th Series), 11 November 1947, vol. 444, cc. 206–07.
Эх үүсвэр: https://sites.google.com/site/byuheroesofhistory/winstonchurchill
Түүхээс авч болох цорын ганц сургамж бол хүмүүс түүхээсээ ямар ч сургамж авдаггүй гэдэгт оршдог.
Бернард Шоу
Түр
зуурын өнгө, мөнгөнд шунан тачаадаж эрх чөлөөгөө худалдахад бэлэн тэр
хүмүүс жинхэнэ эрх чөлөөг ч, чинээлэг баян амьдралыг ч эдлэх гавъяагүй
ээ.
Бенжамин Франклин
Улстөрийн
намууд бол яг л солигдмол үүл гэсэн үг. Хүмүүс тэндээс юуг олж харахыг
хүсч байна, тэд тус тусдаа түүнийгээ л олж харж байгаа нь тэр ээ.
Рец
Хэвлэл мэдээллийн хамгийн гол эрх чөлөө бол энэ нь хэн нэгний амь зуух арга биш байх явдал юм.
Карл Маркс
Эрүүл
ухаантай хэн ч угаасаа эрх чөлөөний эсрэг байдаггүй юм аа, харин түүнд
санал болгож байгаа тэр эрх чөлөө нь жинхэнэ үү аль эсвэл хулхи уу
гэдэгтээ л хэргийн гол нь оршдог.
Нэр нь үл мэдэгдэх сэтгэгч
Хууль дүрмүүд олшрох тусмаа улайм цайм дээрэм тонуулууд ихэсдэг, гэхдээ одоо бол хуулийн хүрээнд ...
Дорно дахины гүн ухаан
Өвдөг сөгдөн уруул дэвсэж байгаа тэр долдой одоо түүнийг няц гишгичихлээ гэж гонгинох хэрэггүй ээ.
Дорно дахины гүн ухаан
Хэн
өнөөдрийг чинь [амьдрал аж байдлыг чинь] эрхшээлдээ оруулсан байгаа
тэр [өнгөрсөн түүхийг чинь чамд юу гэж ойлгуулахыг] хянаж байгаа. Хэн
өнгөрсөн түүхийг чинь [юу гэж ойлгуулахыг] хянаж байгаа, тэр ирээдүйг
чинь [ямар байхыг] бүрэн эрхшээж байгаа!
Джордж Оруэл
Ямар нэг зүйлийг "хүмүүс ингэж үздэг" гэж биш харин өөрийн эрүүл ухаанаар шүүн тунгааж эргэцүүлэн бодож сурах хэрэгтэй байна.
bolor info