
Спортынхон дорнодын
нэрийг өндөрт өргөв
Спортынхон энэ онд
ганзага дүүрэн байлаа. Хамгийн түрүүнд ОУХМ Д.Отгондалай БНСУ-д болсон Ази
тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс алтан медаль хүртэж Дорнодчуудаа
баярлуулсныг юун түрүүнд онцлоё. Арлын Японы Мэргэжлийн сумогийн Мичинокү
дэвжээний сумоч Кирибаяма Б.Лхагвасүрэнгийн амжилтыг ч дурдахгүй өнгөрч
болохгүй. Тэрээр эхний жилдээ Мэргэжлийн сумод зодоглож байгаа ч 11-р сарын
барилдаанд Санданмэгийн барууны 96-аас анхны түрүүгээ хүртэж, ирэх оны 1-р сард
зиндаа ахин барилдахаар болсныг шинэ оны босгон дээр Дорнодчууддаа дуулгая.
Өнгөрсөн жил аймгийн
наадамд түрүүлж, арслан цол хүртсэн Д.Анар энэ жилийн Улсын баяр наадамд гурав
давж, дөрвийн даваанд түүнийг Монгол улсын аварга Г.Эрхэмбаяр амласан ч,
наадамчин олондоо урамтай сайхан барилдаан үзүүлж, аваргаар давж, начны даваанд
Монгол улсын залуу гарьд Н.Ганбаатарт өвдөг шороодсон. Нас залуу байна. Монгол
бөхийн зүлэг ногоон дэвжээнд Дорнодын нэрийг дуудуулна хэмээн Дорнодчууд түүнд
итгэж байгаа. Ийнхүү спортынхон медалийн богц дүүрэн байлаа. Ирзх онд амжилтаа
бататгах болтугай.
ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ
НҮҮРЛЭВ
2012 оны Орон нутгийн
сонгуулиас хойш Дорнод аймаг улс төрийн нөхцөл байдлын хувьд тун тогтворгүй
явсаар энэ цаг үед эцэстээ тулж, ирэх оны төсвөө ч баталж чадахгүйд хүрээд
байна. Нэг жилийн хугацаанд хамгийн олон халаа сэлгээ хийж, Төрийн алба
хаагчдыг үндэслэлгүйгээр хальж сольсон үзүүлэлтээрээ улсад толгой цохиж яваа
дуулдана лээ. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олдоггүйн үлгэр энэ
буюу.
70 гаруй мянган иргэний
итгэлийг хүлээн сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ дөрвөн жилд хувийн
ашиг сонирхлоо эн тэргүүнд тавьж, хэсэг бүлгээрээ талцан хэрэлдэж, хэн нэгний
дохиогоор гараа өргөөд суухаас өөрийг хийсэнгүй.
Дэс дараалалтай явъя.
2012 оны Орон нутгийн сонгуулиар Дорнод аймагт МАН ялалт байгуулж, тухайн үеийн
Засгийн газрын тэргүүнд аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг батламжлуулахаар
өргөн барьсан ч "Дорнодыг Н.Номтойбаярын
вант улс болгохгүй, хуульд нийцэх хүнийхээ нэрийг ирүүл” гэсэн хариу өгсөн
байдаг. Эндээс ужиг хэрүүл эхэлж, орон нутгийн толгойд хэнийг суулгахав гэдэг
дээр онцгой ач холбогдол өгч, хоёр жил тойрон хэрэлдсээр мөнөөх М.Бадамсүрэнгээ
зүтгүүлэн байж энэ онд Засаг дарга болгоод авсан. Ингээд намжих нь уу гэтэл
Хурлын даргаар хэн суух вэ гэдэгт мөн л онцгой ач холбогдол өгөв бололтой.
Нэгэн цаг үед сүйд майд явсан Р.Зоригтбаатарыгаа огцруулахаар үгсэж, "хор
найруулах” нөр их ажил энэ өдрүүдэд өрнөж байна. Бас Дорнодчууд бид хууль бус
Засаг даргатай, хэн нь жинхэнэ нь мэдэгдэхгүй дөрвийн дөрвөн Хурлын даргатайгаар
шинэ онтойгоо золгож байна.
Сонгууль хаяанд ирлээ.
Асуудлын гогцоо хэрхэн тайлагдахыг, ард түмэн тэдэнд ямар дүн тавихыг цаг
хугацаа харуулах биз ээ. Энэ их талцал, хэрүүл тэмцлээс бид юу хожих вэ гэдгийг
эцэст нь мөнөөх нөхдөөс асууя.
ГАН ТУЛГАТАЙ, ГАЛЫН ЭЗЭД
60 НАСНЫХАА ойг тэмлэглэлээ
Адуунчулууны уурхай
хэмээх их айл энэ жил 60 насыг зооглож, ойн баяраа Дорнодчуудтайгаа хамт нижгэр
гэгч нь тэмдэглэн өнгөрүүлснээс гадна ойн үеэр "Адуунчулуун” ХК-ийн захирал
Б.Шатарыг "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнасан нь баяр дээр
баяр нэмсэн үйл явдал байв. Ойн баярт салбарын сайд нь, үе үеийн удирдлага,
хамт олон нь хүрэлцэн ирсэн.
Адуунчулууны уурхайг 240
орчим сая тн нүүрсний нөөцтэй гэж үздэг. Энэ нь Дорнодчууд биднийг багаар
бодоход 50-60 жил хангах үүц юм. Сүүлийн жилүүдэд уурхай жилдээ 500-гаад мянган
тн нүүрс олборлож, "ДБЭХС” ТӨХК-д нийлүүлэн хэрэглэгчдэд борлуулж байна. 150
гаруй ажиллахсадтай энэ том байгууллага уул уурхайн ил тод байдлыг дэмжих,
байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхээс гадна мал сүрэг, газар
тариалан эрхпэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Монгол улсын Татварын ерөнхий
газрын "Найдвартай татвар төлөгч" байгууллагаар хоёр ч удаа шалгарч байсан
энэ хамт олон 2015 онд 1 тэрбум 312,5 сая төгрөгийн татварыг төсөвт
Зарим аймаг их биш юмаа
гэхэд дээд сургууль байгуулахаар алс хэтийн төлөвлөгөөндөө тусгаж, дээгүүр
доогуур хөөцөлддөг гэх яриа бий. Тэгвэл манай аймаг 2015 онд "Дорнод" Их
сургуультай болов. Бидний хэлж заншсан Багшийн коллеж энэ цаг үед "Дорнод” Их
сургууль болон өргөжиж, Зүүн бүс дэх төрийн өмчийн анхны их сургууль болж
байгаа юм. Их сургуулийн хамт олон хоёр жилийн өмнөөс Их сургууль болох
бэлтгэлээ базааж, олон стандарт шаардлагыг биелүүлж байж, энэ эрхэм хэргэмийг
хүртжээ. Мөн "Дорнод” их сургууль ОХУ-ын Буриадын Их сургууль, Хятадын их дээд
сургуультай хамтран ажиллаж, 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр улсын дипломтой
хөрвөн ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна. "Бүс нутгийн нийгэм
эдийн засгийн хөгжлийгболовсролоор дэмжиж, шинийг санаачлагч, судлаач,
бүтээгчдийг төрүүлнэ” гэсэн зорилго тавин ажиллаж байгаа "Дорнод” Их сургуулийн
хамт олонд амжилт хүсье.
ИХ ТҮЙМЭР
Өнгөрсөн хаврын их
түймэр Дорнодчууд төдийгүй Монголчуудыг сандаргасан. Манай аймгийн хэмжээнд 14
сумын нутагт нийтдээ гуч шахам ой хээрийн түймэр асч, энэ их түймэрт хүний амь
эрсдээгүй ч 4.3 сая га талбай шатаж, 13 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан юм.
Түймэрт нэрвэгдсэн нутгийн иргэдэд сэтгэл санааны болоод эд материалын дэм
өгөхөөр Монголчууд эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж гамшгийг давсныг "Дорнод”
сонин онцолж байна.
Сүүлийн жилүүдэд хойд
хөршөөс түймэр хил даван орж ирэх нь нэмэгдэх болсон учир Баян-Уул суманд
Онцгой байдлын хэлтэс байгуулсан нь нүдээ олсон шийдвэр байлаа.
Түймэрт шатсан тал хээр
нөхөн сэргээгдэх боломжтой байдаг бол шатсан ой нөхөгдөхгүй байх магадлал өндөр
гэдэг. Тэгвэл ОХУ-аас хил давж Баян-уул сумын Дарьхан, Дэгэн жигэн хэмээх
газарт тархсан ой хээрийн болон бэлчээрийн түймэрт ойн сангийн нэлээд хувь нь
өртжээ. Мөн ОХУ-аас Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт орж ирсэн түймэр, Булган
сумын тариа бригадаас гарсан түймэр хамгийн их хохирол дагуулсан байна. Тоон
үзүүлэлтээс харах юм бол энэ онд манай аймгийн хэмжээнд 48 удаа түймэр гарсан
нь улсдаа өндөр үзүүлэлт байлаа.
ТЭМЭЭНИЙ БАЯР
Тэмээ хэмээх буянт
сүргийн тоо сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд цөөрч байгаа. Харин манай аймаг
тэмээн сүргээ өсгөх, хайрлан хамгаалах санаачлагыг гаргаж, "Тэмээн соёлын
өдөрлөг-2015” арга хэмжээг зохион байгуулснаар мартагдаж буй нүүдэлчдийнхээ
соёлыг олон нийтэд таниулж чадсаныг онцлохгүй байхын аргаггүй. Дорнод аймаг
"Тэмээ” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн хурлаар баталгаажуулан, Засаг даргын
мөрийн хөтөлбөрт тусгуулсан. Ингэснээр тэмээчдийг урамшуулах, ботго бүрт 20-50
мянган төгрөг олгохоор болсон юм. Тэмээн сүргийг өсгөх, хамгаалах санаачлагыг
сэтгүүлч Л.Хэрээ анхлан санаачилж ажил хэрэг болгосонд талархууштай.
ЧӨЛӨӨТ БҮС
Алдарт 75-р тогтоол буюу
Халхголын газар нутгаас зуун мянган га газрыг чөлөөт бүс болгох тухай ХААХҮЯ-ны
сайд Р.Бурмаа санаачилж, УИХ-аар батлуулсан тогтоол Дорнодчуудын дургүйцлийг
төрүүлж газар шороогоо харамласан иргэдийн ширүүн эсэргүүцэлтэйтулгарсныг
Онцлох 9 үйл явдлын нэгээр нэрлэж байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс бий болгож
мал аж ахуй, газартариалангийн чиглэлээр Халхголыг хөгжүүлж, баян тансаг
бахдам сайхан болгоно гэсэн эрхэм сайдын үг болоод Их хурлын гишүүдийн шийдвэр
Халхгол сумын уугуул иргэд, Дорнодчууд, Монголчуудад итгэл төрүүлж чадаагүй.
Халхгол сум, Ялалт багийн иргэд Р.Бурмаа сайдыг өөрийн санаачилсан төслөө
тайлбарлах гээд очиход нь ч хүлээж аваагүй юм. Энэ мэт үзэгдлийн хажуугаар
манай эрхэм гишүүд эсрэг байр суурьтай байгаагаа Халхголынхонд тунхаглаж, газар
шороондоо хайр зарлаж явсан ч дараахан нь өнөөх төслийн арай өөр хувилбарыг
боловсруулсан шигээ сууж байгаа тухай "шувуу” саарал ордон дотор нисч л байсан.
Өвөг дээдсийнхээ халуун
амь, бүлээн цусаар хамгаалан энэ цаг үед авч ирсэн Халхголын уудам дэлгэр газар
нутгийг мөнгө болгож халааслахаар Монголын төрд шургалсан зарим хүн шуналын
нүдээ бэлчээж одоо ч ширтсээр байгааг бид мартаж болохгүй.
ДЭНЖ ХОТОЙТОЛ НААДСАН
ДӨРВӨН СУМЫН ТЭГШ ОЙ
Улиран буй 2015 онд
манай аймгийн Дашбалбар, Цагаан-овоо, Баяндун сумын 90 жилийн ой, Хөлөнбуйр
сумын 80 жилийн ой тохиов. Дээрх сумд ойн баяраа 7-р сарын 14-17-ны өдрүүдэд
тэмдэглэж, хүчит бөхчүүд ид хаваа гайхуулж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ
сорьж, газар газрын хурдан хүлэг тоосоо ергөн дэнж хотолзтол сайхан наадав.
Тухайлбал, Баяндун сумын наадамд аймгийн арслан Б.Батхуяг, Дашбалбар сумын
наадамд аймгийн арслан Д.Анар, Цагаан-Овоо сумын наадамд Улсын начин
Д.Цогзолдорж нар түрүүлжээ.
Ойтой сумд "Сум
сурталчлах өдөрлөг”-ийг аймаг, нийслэлд зохион байгуулдаг уламжлалын дагуу
дээрх сумд Улаанбаатар болон Чойбалсан хотод ажиллаж амьдарч байгаа уугуул
суугуул иргэдээ цуглуулж, урлагийн тоглолт, сүү цагаан идээ, хүнсний ногоо, гар
урлалын зүйлс худалдан борлуулах гээд ойгоо угтаж багагүй ажил хийсэн юм.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Манай аймгийн хувьд
эдийн засаг хямарсан, засаглалын хямрал нүүрлэсэн жил байсан ч орон нутгийн
компаниуд хотынхоо өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулж, олон давхар барилга байшин
сүндэрлүүлсэн бүтээн байгуулалтын жил байлаа. Тухайлбал, "Ольхон”, "Чандмань
тал’-’ компанийн орон сууцны барилгууд, "Cky center” төвийг нэрлэж болох юм.
Түүнчлэн аймгийн баруунтаах үдэлт угталтын талбайд Өүлэн эхийн хөшөө сүндэрлэж,
Хэрлэн голын эрэг дээр "Ээж ээ, сайн байна уу” алдарт зурагхөшөө болон мөнхөрч,
зураач П.Мэлсийн хөшөө "Найрамдал” паркад боссон бол маршал Х.Чойбалсангийн
морьт хөшөөг "Тусгаар тогтнолын талбай”-д залахаар бэлтгэл ажил нь хангагдаад
буй. Мөн Матад суманд ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хүрэл хөшөө,
Цагаан-Овоо суманд Санжаа ноёны хөшөө, Чойбалсан суманд Маршалын хөшөө
шинэчлэгдэн түүхэн дурсгалууд ихээр нэмэгдсэнийг онцлууштай.
ДОРНОД СОНИН