НАР ТОССОН НУТАГ
Дорнын зүгээс наран манддаг болохоор
Домог түүхт нутгаан бид дурслаа
Дөлгөөн Хэрлэн голтой болохоор
Дэлгэр сайхан нутгаан бид дууллаа
..........Өглөөний шаргал нараа угтсан
..........Өлгий цэнхэр нутаг минь
Үүл үүлний цаанаас наран манддаг болохоор
Үлэмж тэнүүн нутгаан бид саналаа
Урсгал сайхан голтой болохоор
Унаган нутгаан бид зорилоо
..........Өглөөний шаргал нараа угтсан
..........Өлгий цэнхэр нутаг минь
Тэнгэрийн хаяанаас наран манддаг болохоор
Тэнүүн сайхан нутгаан бид харлаа
Мэнэнгийн талдаа зээрийн сүрэгтэй болохоор
Мөнхөд дурсагдах нутгаан бид хайрлалаа
..........Өглөөний шаргал нараа угтсан
..........Өлгий цэнхэр нутаг минь
Г. Алтанцэцэг 2015.02.24
Домог түүхт нутгаан бид дурслаа
Дөлгөөн Хэрлэн голтой болохоор
Дэлгэр сайхан нутгаан бид дууллаа
..........Өглөөний шаргал нараа угтсан
..........Өлгий цэнхэр нутаг минь
Үүл үүлний цаанаас наран манддаг болохоор
Үлэмж тэнүүн нутгаан бид саналаа
Урсгал сайхан голтой болохоор
Унаган нутгаан бид зорилоо
..........Өглөөний шаргал нараа угтсан
..........Өлгий цэнхэр нутаг минь
Тэнгэрийн хаяанаас наран манддаг болохоор
Тэнүүн сайхан нутгаан бид харлаа
Мэнэнгийн талдаа зээрийн сүрэгтэй болохоор
Мөнхөд дурсагдах нутгаан бид хайрлалаа
..........Өглөөний шаргал нараа угтсан
..........Өлгий цэнхэр нутаг минь
Г. Алтанцэцэг 2015.02.24
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=8532
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих