МОСКВА.
/ВВС/. Босни-Герцеговины иргэний дайны үеэр Сребреница хотод 8000
лалын шашинтныг хөнөөснийг буруушаасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл
/АЗ/ баталж чадсангүй. Учир нь ийм тогтоол батлахыг ОХУ эсэргүүцэн
хориг тавьжээ.
Боснийн Сербийн хүчнийхэн 1995 онд хуучнаар Бүгд Найрамдах Югослав Улсын Сребреница хот руу дайран лалын шашинт эрэгтэйчүүд, хөвгүүдийг хөнөөж байсан юм. Үүнийг дэлхийн хоёрдугаар дайны дараа Европт хүмүүсийг үй олноор нь хөнөөсөн хамгийн том хэрэг гэж үздэг билээ.
Өчигдөр явуулсан санал хураалтаар АЗ-ийн гишүүн 15 улс уг тогтоолын төслийг батлахыг дэмжжээ.
Хүмүүсийг үй олноор нь хөнөөснөөс хойш 20 жил өнгөрч байгаатай холбогдуулан АНУ болон Их Британи тэргүүтэй улсууд уг тогтоолын төслийг өргөн барьсан байна. Эдгээр улс нь уг хэргийг хүмүүсийг үй олноор нь хомроголон хөнөөсөн хэрэг гэж үзэж байгаа юм.
АЗ-ийн байнгын гишүүний хувиар хориг тавих ОХУ-ын эрхийг тус улсаас НҮБ-д суугаа Элчин сайд Виталий Чуркин хэрэгжүүлжээ.
Түүний хэлснээр, энэ тогтоолыг баталбал бүс нутгийн зөрчил мөргөлдөөн хурцдах аж.
Г.Доржханд montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих