Орчин үеийн өсвөр насныхан аав, ээжийнхээ залуудаа өмсөж байсан хувцсыг сонирхоно гэж төсөөлөхөд бэрх. Гэвч загварын ертөнцөд хуучин бүхэн мартагддаггүй. Зарим хувцас, аксесуарууд цаг хугацааны шалгуурыг давж, шинэ өнгө төрхтэйгээр дахин эргэн ирдэг. Өнөөдрийн залуусын дунд эрэлттэй байгаа, өмнөх үеийнхнээс “өвлөгдөн” ирсэн хувцаснуудыг танилцуулъя.
1. Кед
1970–1980-аад онд кед нь Зөвлөлтийн залуусын бэлгэдэл байлаа. Энэ нь спортлог, энгийн бөгөөд тухайн үеийн албаны, сонгодог хэв маягийг эсэргүүцсэн нэгэн төрлийн илэрхийлэл болж байсан юм. Мөн барууны үнэтэй пүүзийг орлох боломжийн сонголт байв. 1980-аад оны сүүлээр гадаадын пүүзүүд олноор орж ирснээр кедийн нэр хүнд буурсан ч 2000-аад оноос дахин эргэн иржээ. Өнөөдөр кед нь өдөр тутмын хувцаслалтад хамгийн түгээмэл хэрэглэгддэг загварын нэг болсон бөгөөд зарим брэндийн загварууд өндөр үнэтэй байдаг.
2. Леггинс
Өнөөдөр бидний өмсдөг леггинс нь 1980-аад оны алдарт “лосин” буюу бариу ретузны шинэ хувилбар гэж хэлж болно. Лосин нь аэробик, гимнастик дэлгэрч эхлэх үед ЗХУ-д моодонд орсон бөгөөд эмэгтэйчүүдийн дунд маш хурдан тархжээ. Тухайн үед тод өнгө, амьтны хээтэй загварууд түгээмэл байсан бол орчин үеийн леггинс илүү даруухан өнгө, байгалийн гаралтай материалтай болсон. Гэсэн ч бие барьсан, тав тухтай загвар нь хэвээр үлдсэн юм.
3. Налуу цахилгаантай арьсан хүрэм
Налуу цахилгаантай арьсан хүрэм нь нэгэн үе залуусын мөрөөдөл байсан. 1990-ээд оны дунд үеэс эхлэн энэ хүрэм голчлон рок, байкер зэрэг дэд соёлын төлөөлөгчдийн хувцас болж хувирсан юм. Харин өнөөдөр энэ загвар дахин эргэн ирж, ялангуяа эмэгтэйчүүдийн хувцаслалтад онцгой байр суурь эзлэх болжээ. Сонгодог даашинз, жийнс, оффисын хувцастай хүртэл хослуулан өмсөх болсон нь түүний шинэ дүр төрх юм.
4. Бомбер хүрэм
Бомбер хүрэм 1990-ээд онд өргөн тархсан бөгөөд анх нисгэгчдийн хүрэмнээс гаралтай. Англи хэлний bomber буюу “бөмбөгдөгч онгоц” гэсэн үгнээс нэрээ авсан байдаг. Бугуй, зах, бүсэлхийн хэсэгтээ резинэн эмжээртэй энэ хүрэм тухайн үед янз бүрийн залуусын хөдөлгөөний бэлгэдэл байжээ. Харин өнөөдөр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохирох, загварлаг бөгөөд практик сонголт болж чадсан байна.
5. Капри өмд
2000-аад оны эхээр богино хугацаанд моодонд орж байсан капри өмд сүүлийн жилүүдэд дахин эрэлттэй болжээ. Холливудын олон алдартан ийм загварын өмд өмсөх болсон нь түүний эргэн ирэлтийг баталж байна. Шагайнаас дээш урттай энэхүү өмдийг балеткан гутал, сандаал, богино топ болон сул загварын цамцтай хослуулах нь хамгийн түгээмэл сонголт хэвээр байна.
https://www.caak.mn/post/view/44005
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих