Аймгийн Хүүхдийн Төлөө Зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг даргын дэмжлэгээр 2015 оны 7 дугаар сар 15-22 өдрүүдэд "Энх” хүүхдийн зусланд Хэрлэн, Баянтүмэн, Баяндун, Дашбалбар, Булган, Матад, Чойбалсан сумын 6-17 насны нийт 48 хүүхэд 7 хоногийн хугацаанд амарлаа. Амрах хугацаанд зуслангийн холбооноос бэлтгэгдсэн бүлгийн багш нар тусгай хөгжлийн хөтөлбөрийн дагуу хүүхдүүдийн хөгжих, оролцох эрхийг нь хангаж ажиллахаас гадна "Номт ундарга” сургалтын төвийн Хятад хэлний сургалт, Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээний "Эх орон 4” сургалт, "Хүүхэд насаа хайрлая”- сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Хаалтын үйл ажиллагаанд аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, "Энх” хүүхдийн зуслангийн захирал Б.Энхболд, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, "Эх орон-36” хөтөлбөрийн сургагч багш нар, "Номт ундарга” сургалтын төвийн захирал Э.Ундармаа нар оролцож, урлаг, спортын тоглолтыг үзэж, хүүхдүүдэд сурлага, урлагийн өндөр амжилт хүслээ.
Э.Батболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих