Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 4-р сарын 28-ныг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан ХАБЭА-н сарын
аяныг жил бүрийн 4-р сард зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн аяныг
"Эрүүл, аюулгүй орчны төлөө” сэдвээр зохион байгуулахаар ХАБЭА-н аймгийн
салбар зөвлөлөөс шийдвэрлэжээ. Аяны нээлтийг аймгийн Хөдөлмөрийн
хэлтэс, Политехник коллеж, СХЗХ, МХГ, Хэрлэн сумын ИТХ, ЗДТГ, аймгийн
ҮЭ-ийн холбоо хамтран зохион байгуулж ажил олгогч 39 ААНБ-ын төлөөлөл
оролцож сарын аяны хугацаанд зохион байгуулах сургалт, бусад арга
хэмжээний мэдээллийг авч, Политехник коллежийн ХАБЭА-н сургалтын үйл
ажиллагаатай танилцаж, хамтран ажиллахаар санал нэгдэв.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=1090
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих