Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан аймаг, сумын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд аймгийн Боловсрол соёлын газраас тус зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Энэхүү зөвлөгөөнөөр 2015-2016 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх зорилго зорилтоо хэлэлцэн баталж цэцэрлэг, сургуулийн багш ажилчид сурагчдын дунд явагдах арга хэмжээний календарьчилсан төлөвлөгөөг хэлэлцэн батлах юм байна.
Зөвлөгөөнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар "Дорнод аймгийн хөгжлийн цогц бодлогын эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн агуулга” сэдвээр илтгэл тавьж удирдах ажилтнуудаас, хөгжлийн цогц бодлогод боловсролын салбарынхны зүгээс тусгаж болох санал, зөвлөмжүүдийг хүлээн авлаа.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11061
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих