
Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас Дорнод аймгийн сүлдний бэлгэдлээс цагаан зээрийг авах асуудал хэлцэгдэж ИТХ-ийн хурлаар хэлэлцэгдсэн боловч дараагийн хурал болтол түр хойшлууллаа. Дорнод аймгийн бэлгэ тэмдэг нь тал дунд давхиж буй цагаан зээр, мандаж буй нар, Хэрлэн гол бүхий дүрс билээ. Уг бэлгэдлийг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн №06 тогтоолоор баталсан байдаг юм. Цагаан зээр бол дэлхийд цор ганц үлдээд байгаа хяллганат хээрийн бүс Мэнэнгийн их талыг чимж Дорнодчуудын таних тэмдэг /брэнд/ болж байдаг амьтан юм. Иймээс нутгийн ард иргэд цагаан зээрийг бэлгэдлээсээ авч хаяхыг хүсэхгүй байгаа. Гэвч орон нутгийн өөрөө удирдах дээд байгууллагын төлөөлөгчид хэрхэн шийдэхээс энэ амьтан дорнодын сүлдэнд үлдэх эсэх нэг мөр шийдэгдэх юм.
Н.Мөнхсайхан
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11356
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих