Энэ лав бурхан бодисадвын хувилгаад болох нь эргэлзээгүй гээд хонио элдэн хөөсөөр гэртээ ирж, эхнэртээ бурхан заларч явна гээд нэгэн цар дүүрэн идээ, нэгэн домбо дүүрэн цай аваад нэхэн явтал баруун урагш нэгэн талд хуврагууд сууж байхыг олж уулзаад учир явдлаа хэлээд та нарын тоо ангирын тоотой адил байгаа учир та нарт энэ идээ цайгаа өргөе гээд өргөсөнд тэд "Бид чиний бодсон улс мөн бишийг мэдэхгүй боловч билэгц дэмбэрэлийг бодож, мөн аян замын улс тул идээг чинь хүртэе” гээд тэд зооглоод, зоогийн гурилаар морины дүрс хийж, үүнийг хишгийн савандаа хийвэл үр удам чинь баялаг болно гээд өгчээ. Тэр айл түүнээс хойш олон үеэр баян сайн явсан гэдэг. Тийн явахад зарим хүнд долоон морьтон гэж харагдаж, зарим хүнд долоон ангир болон үзэгдэх тэргүүтэн болсон гэдэг.
Монголын бурханы шашны аман түүх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих