Сүүлийн 50 жилийн хугацаанд далайн нийт загасны аймгийн тал нь устаж, гамшгийн хэмжээнд хүрсэн талаар Дэлхийн байгаль хамгаалах сан мэдээлэв. Үүний гол шалтгаан нь загасны замбараагүй агнуур ажээ. Халим, яст мэлхий, далайн гахай, аварга махчин загас зэрэг 1234 төрөл зүйл хомсдсоныг тус байгууллагын захирал ярилаа. Далайн амьтны аймагт хүн төрөлхтний үйлдэл голлох заналхийлэл учруулж байгаа юм. Шүрэн хад багассан, эрэг дагасан бүтээн байгуулалт, агаарын бохирдол болон цаг уурын өөрчлөлт ч аюул учруулж байна. Түүнчлэн дэлхийн дулаарал усны хүчиллэгийг нэмэгдүүлж байгаа нь далайн экосистемд ихээхэн нөлөө үзүүлж байгаа гэв. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чуулганаар хяналтгүй загас агнуурыг зогсоон, 2020 он гэхэд нөөцийг нэмэгдүүлэх Тогтвортой хөгжлийн зоригт тавьжээ. Фижи арлын хууль бус загас агнуурыг зогсоосноос хойш эерэг үр дүн гарсан учир энэ төрлийн арга хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолсон юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11453
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих