Улз голын буриад хошууны ууган сургууль болох Баян-Уул сумын ЕБС-ийн 90 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 28,29-ний өдрүүдэд болох гэж байна. Тус сумын сургуулиас Хөдөлмөрийн баатар, гавъяат цолтон, сансрын нисгэгч, эх орон, нутаг усандаа алдар цуутай, эрдэм бүтээл, ажил үйлсээрээ шалгарсан олон арван манлайлагчид төрөн гарсан юм.
ДОРНОД АЙМГИЙН БАЯН-УУЛ СУМЫН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР.
2015.09.27.
* Зочдыг хүлээн авах байрлуулах, хөтөлбөр танилцуулах
2015.09.28.
09:00-12:00 цаг Нээлтийн ёслол-/ Ягаан давхрын урд талбайд /
* Урлагийн тоглолт-/ Ягаан давхрын урд талбайд /
* "Шилдэг 90 төгсөгч”-ийн дурсгал гардуулах-/ Ягаан давхрын урд талбайд /
* Сургуулийн 90 жилийн ойд зориулсан "Номын хөшөө”-ний тууз хайчлах, дурсгалын зураг татуулах-/ Шинэ сургуулийн урд талд/
14:00-20:00 цаг
* Баярын хурал-/ Сумын соёлын төвд /
* Хүндэтгэлийн тоглолт – / Сумын соёлын төвд /
2015.09.29.
8;00 цаг -Дааганы уралдаан-/ Наадмын талбайд /
09:00цаг -Яруу найрагч Ц.Бадамдоржийн "Нютагай үнэр” номын нээлтийн үйл ажиллагаа- /Соёлын төвд /
09:00цаг-Төгсөгчдийн бөхийн барилдаан / 2 насны ангиллаар /-/ХЦ0275-р ангийн спорт зал /
14:00-20:00 цаг Хүндэтгэлийн хүлээн авалт-/ Соёлын төвд /
* 1955-1975 оны төгсөгчид /14-16 цаг/
* 1976-1996 оны төгсөгчид /16-18 цаг/
* 1997 оноос хойших төгсөгчид / 18-20 цаг/
20:00 цаг Хаалтын ёслол /Галын наадам, ёслолын буудлага/- /Биеийн тамирын талбайд /
Зохион байгуулах комисс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих