"Ард
түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Баян-Өндөр сум Баянбулаг багийн
11-р хорооллын хойд хэсэгт иргэдэд газар олгоно гэсэн буруу мэдээлэл
тараасны улмаас тус газарт 100 гаруй гэр, 30 орчим майхан баригдаад
байна.
Үүнтэй
холбоотойгоор засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
тэдгээр иргэдийн төлөөлөлтэй уулзаж тодорхой шийдэлд хүрсэн гэдгээ
хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгджээ.
Аймгийн
засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд
Баян-Өндөр сумын засаг дарга И.Баасанжав, ГХБХБГ-ын дарга
М.Манлайбаатар, Хот тохижуулах газрын дарга Р.Рагчаа, Цагдаагийн газрын
дарга Б.Даваазул, Хууль зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяр гэсэн 5 хүний
бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан байна.
Ажлын
хэсэг 9-р сарын 29-ийн 10 цагт 11-р хорооллын хойно гэр барьж буусан
иргэдийн төлөөлөл болох 5 хүнтэй уулзаж ярилцжээ. Үүний үр дүнд гурван
зүйл дээр тохиролцжээ.
Иймээс
9-р сарын 29-ийн 00 цагаас өмнө барьсан гэрээ буулгах шаардлагыг тавиад
байна. Хэрвээ нүүгээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авах гэнэ.
Түүнчлэн 11-р хорооллын хойд хэсэг буюу "ногоон бүсэд” хэн нэгэнд ямар ч
байдлаар газар өгөхгүй хэмээн хэлж байна. Цаашдаа орон нутгийн зүгээс
газрын асуудал дээр онцгой анхаарч газрын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд
ажиллана гэдгийг хэллээ.
Сүүлийн
3,4 хоногийн хугацаанд болсон энэхүү үйл явдал нь Монгол улсын газрын
тухай хуулинд зөвшөөрөлгүй газар эзэмшихийг хориглоно, аймгийн иргэдийн
хурлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар авахыг
хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж байна.
Цаашлаад
аймгийн иргэдийн хурал, засаг даргын бүрэн эрхэд халдаж байгаа үйлдэл
учраас орон нутгийн зүгээс "Ард түмнээ хайрлая” намын дарга
Л.Гүндалайгийн хууль бус үйлдлийг эрүүгийн болон захиргааны шинжтэй
эсэхийг судалж хариуцлага тооцно гэдгийг мэдэгдлээ.
erdenetinfo.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=11681
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих