Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг огцруулах болсон гол үндэслэл нь Баянтүмэн сумын нутагт ТОУУ ХХК-д хууль бусаар ашигт малтмалын зөвшөөрөл өгсөн гэх асуудал. Тэгвэл энэ талаар "Дорнод” сонин түүнээс тодруулга авчээ. Р.Зоригтбаатар ярихдаа:
Энэ бол зүгээр л шалтаг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулинд зааснаар хайгуулын ашиглалтын эрх олгох, эцсийн шийдвэр гаргах эрх нь Аймгийн Засаг даргад байдаг. Шийдвэр гаргахдаа АМГ, Сумын ИТХ, аймгийн ИТХ гэсэн гурван субъектээс санал авдаг. "ТОУУ” ХХК нь аймгийн Засаг даргад хайгуулын тусгай зөвшөөрөл авах албан хүсэлт тавиад түүний дагуу аймгийн Засаг дарга Хурлын тэргүүлэгчдэд "ТОУУ” ХХК-ийн санал хүсэлтийг дэмжих талаар саналаа ирүүлнэ үү гэж хандсан. Энэ асуудлыг хэлэлцэхээр тэргүүлэгчид хуралдсан. 7 тэргүүлэгч хуралд оролцож, 4 нь дэмжихгүй байхад Р.Зоригтбаатар хувийн сонирхлоор дэмжээд явуулсан гэж энэ нөхдүүд яриад байгаа л даа. Бодит байдал дээр 7 тэргүүлэгч байсан. Үүнээс нэг тэргүүлэгч "ДБЭХС” ТӨХК-ийн ойтой холбогдуулж чөлөө аваад явсан юм. Албан ёсоор чөлөө авна гэдэг бол хүндэтгэх шалтгаан. Нэгжийн тухай хуулинд "Хүндэтгэх шалтгаантай төлөөлөгчийг зөвшөөрсөн, татгалзсан саналд тооцохгүй” гээд заачихсан байгаа. Ингээд 6 тэргүүлэгчийн санал гурав гурваар тэнцсэн.
Манай тэргүүлэгчдийн хурлын дэгэд бий. Тэнцсэн тохиолдолд анхны оруулсан саналыг хүчинтэйд тооцно гэж. Санал тэнцсэн гээд асуудлыг шийдэхгүйгээр иргэн эсвэл байгууллагыг хүлээлгээд байж болохгүй шүү дээ. Төрийн ажлыг гацаагүй явуулах, иргэдийн гаргасан санал хүсэлтэд шуурхай хариу өгөхийн тулд ингэж тусгасан юм” хэмээн тайлбарлажээ.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих