ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ Сирид ажиллагаа явуулж буй тус улсын агаарын хүчнийхэн Сирийн "эх орончид” гэж нэрлэгдэж буй сөрөг хүчнийхэнд туслахад бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн.
Гэвч бодит байдал дээр ам ажил зөрж буй талаар сөрөг хүчнийхэн хэлж байгаа юм.
"Тэдний ярьж буй нь үйлдэлтэйгээ зөрж байна. Тэд биднийг бөмбөгдөөд байхад хэрхэн тэдэнтэй ярилцах вэ?” гэж Free Syrian Army-н Өмнөд Фронтын төлөөлөгч Иссам Аль Раяас Ройтерс агентлагт ярьсан байна.
ОХУ-ын онгоцууд есдүгээр сарын сүүлээр Сирид агаарын ажиллагаа явуулж эхэлснээс хойш FSA-тай холбоотой бүлгүүдэд удаа дараа цохилт өгсөн байна.
Сөрөг хүчнийхэн болон ОХУ-ын хоорнд ямар ч харилцаа холбоо байхгүй, тэдний талаас ямар нэг санл бидэнд тавиагүй талаар нэмж хэлсэн юм.
Бидэнд одоогоор хэн нэгний тусламж хэрэггүй, ОХУ манай баазуудыг бөмбөгдөхөө зогсоох л шаардлагатай байна, тэгвэл бид ирээдүйн харилцаа холбооны тухай ярьж болох юм гэж Раяас ярьсан юм.
Өмнөд Фронт нь Иордан, Израйлтай хиллэх бүс нутгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих