
Тус сэтгүүл онгоцны осолтой холбоотой хоёр зураг нийтэлсэн байна. Нүүр хуудаст дээрээс унаж буй онгоцны сэг дор зогсч буй хэт даврагч "Оросууд агаарын дайралтаа эрчимжүүлж байна” гэсэн бол хоёр дахь зурганд ослын газар хэвтэж буй нэг зорчигчийн гавал "Хямдхан нислэг. Аминд минь хүрчихлээ” гэж хэлж буйгаар дүрсэлсэн байна.
Эдгээр зургийг үзсэн ОХУ-ын Гадаад харилцаа хариуцсан гишүүн Игорь Морозов "Тус сэтгүүлийн редакцид тохиолдсон зүйлтэй хутгалдахыг хүсэхгүй байгаа ч энэ сэтгүүл хүчирхийллийг өөрсдөө өдөөж байна. Зургуудыг хараад их гайхлаа” гэж мэдэгджээ.

"Шарле Хебдо” сэтгүүл өнгөрсөн есдүгээр сарын дугаартаа Туркийн эрэг дээр амиа алдсан сири хүүг доромжилсон зураг нийтэлж байсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих