Залуучуудын шугамын автобус яг манай сумын дундуур гарна. Тэр үед зам дээр сумын төвийн зартай хэдэн атаман хөшилдөөд зогсчихно доо. Автобус зогсмогц хаалгыг нь нээж ороод л голцуу залуухан банди нарыг чирч буулгаж ирээд л цус нөжтэй нь хутгаад мөнгө төгрөгийг нь улайм цайм дээрэмдэнэ. Иймэрхүү тоглоомоос болж нэлээн хэдэн залуус "аавын” хаалга татсан даа. Иймээс Угтаал, Залуучуудынхан хоорондоо нэгнийгээ үзэхгүй. Хажуугаар нь ТМС-ийн хүүхдүүдийг 10 жилийн дотуур байрны өөр сумын хүүхдүүдийн амар заяа үзүүлэхгүй. Ийм л догшин газар байлаа. 1989 он хүртэл шүү. Тэр жил Угтаалд тэжээл бэлтгэн боловсруулах үйлдвэрийн дэргэд гурилын элеватор гэгч юм барих нээ гэсэн цуу дэгдэв. Удалгүй үнэхээр баахан материал, тоосго туйпуу зөөж эхэллээ. Ингээд яг 9-р сарын эхээр Эрдэнэтийн 110-р ангийн 200 цэрэг ирсэн юм. Голдуу Архангайн цэргүүд. Эхний 17 хоног цэргүүд маш томоотой байлаа. Гадуур дотуур ч нэг их үзэгдэхгүй, хааяа л "кросс"-нд гүйж явах нь харагдана. 20-иод хоногийн дараа Угтаалд долоо хоног бүр өдөр алгасахгүй шахам явуулдаг нийтийн бүжгэн дээр ганц нэгжагсаал хувцасаараа гангарсан цэргүүд хүүхнүүдтэй вальс эргэх нь тэр.
Үүнийг дошны атаманууд даварсан хэрэг гэж үзээд сануулга өгөхөөр шийджээ. Гэвч царайлаг сайхан охидын өмнө нэрээ бодсон бага түрүүч нар нутгийн хамгийн нөлөө бүхий атаманы нүдийг таглачих нь тэр. Орой нь сумын хамгийн дэггүй 30 гаруй банди нар сумын төвийн залуусыг цуглуулж эхэллээ. Ингээд төмөр труба, урт модон бороохойгоор зэвсэглэсэн 80 гаруй залуус (тэр үед ийнхүү цугларч чадсан нь бас гайхалтай хэрэг шүү) даварсан гоожууруудыг залхаана гэсээр цэргийн хуаран зүглэлээ. Шөнийн 02 цаг болж байсан учир невал нь ширээгээ дэрлэн шүлсээ гоожуулан унтаж байв. Тэгтэл гэнэт пид пад хийх чимээ гараад шууд л бөөн хүн ормогц унтаж байсан цэргүүд самгардсан нь мэдээж. Ардууд үүдэн дээр нэлээд хэдийгээ зогсоосон тул гарах арга үгүй байлаа. Энд тэндгүй нүцгэн биен дээр тасхийх дуу, ахаа болъё аллаа. Авраач гэсэн үймээн шуугиан дундуур нэгэн сэргэлэн цэрэг цонхоор гулган бууж офицеруудынхаа гэр рүү гүйжээ. Гэвч офицерууд нь ирээд ч байдал өөрчлөгдсөнгүй. Тэд шал дэмий л ардуудын энд тэнд гаран бөндөгнөж, миний дүү нар боль, тэгж болдоггүй юм хэмээн аргадаж зогсов. Аягүй бол өөрсдөө ч давхар нүдүүлж мэдэх байсан тул хэн ч сөрөхийг хүссэнгүй.
Ардууд ёстой л бахаа ханатал цэргүүдийг зодсоны эцэст, хуарангаасаа хамраа ч цухуйлгахгүй гэсэн ам тангаргийг нь авч байж сая зодуураа зогсоолоо. Энэхүүтайван цагийнтулаандхичнээн цэрэгхэлмэгдэж бэртсэнийг тоочихын аргагүй. Үүнээс хойш цэргүүд ардуудын нүүр лүү эгцлэн харж чадахгүй газар ширтэн гөлөлзөж явдаг болов. Ийнхүү Уггаал ямаршуу хатуу хөрс шороотой вэ гэдгийг харуулж чадсан юм. Удалгүй 14 хоногийн дараа ахиад л Эрдэнэтээс 200 цэрэг нэмж ирлээ. Ихэвчлэн Архангай аймгаас татагдсан хөдөөний хөөсөн мантуунуудыг бодвол тэд огт өөр, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой сэргэлэн залуус байв. Дан Дарханыхан. Ирсэн оройгоо л тооны дараа Архангай, Дархан хоёр ротын хооронд томоохон хэмжээний зодоон болжээ. Уг тэмцэлдээнд Дарханыхан дийлсэнээр Архангайн ротын жагсаалын дарга ахлах түрүүч Гэрэлмандал нь шал зүлгэж, дөрвөн хөллөж мөлхдөг болов. Гурав хоногийн дараа сумын улаанбуланд нийтийн бүжиг боллоо. Энэ бүжгэн дээр Дарханы 10-аад бага дарга нар алаглуулсан мөрдөс, гялалзуулсан гуталтай орж иржээ. Тэдгээр түрүүч нар нутгийн атамануудын хялалзан занахыг ч тоосонгүй. Шууд л хамгийн царайлаг охидыг урин бүжиглэж эхэлвэй.
Гэвч энэхүү зоримог алхам нь хэмх зодуулж, бүжигнээс хөөгдөж гарсанаар төгссөн юм. Тэр оройн бүжиг Угтаалуудын амгалан тайван хаанчлалын хамгийн сүүлчийн бүжиг байсныг, арми хэмээх төмөр машины аюул сумын дээрээс өнгийснийг хэн ч мэдсэнгүй. Маргааш нь гэгээн цагаан өдөр цэргүүд нутгийн хоёр залууг ангийнх нь охидуудын нүдэн дээр барьж зодсон хэрэг гарлаа. Тэр орой мөн л дошны атаманууд урьдын адил цэргүүдэд хатуу сургамж өгөхөөр залуусыг цуглуулж эхэлсэн боловч дөнгөж хориодхон хүн л иржээ. Тооны хувьд дэндүү цөөхөн байснаас болоод зодолдоё гэж хэн ч санал гаргасангүй. Харин яг тэр шөнө үл танигдах зургаан цэрэг мөн л гэртээ харьж явсан хоёр залууг барьж аваад хэмхэртэл нь балбаж орхижээ. Өдөр ирэх тусам цэргүүдэд зодуулсан, дээрэмдүүлсэн хүмүүсийн тоо нэмэгдэв. Сум тэр аяараа алгуурхан армийн эрхэнд орж байгаа нь олон зүйлээс мэдэгдэж эхэллээ. Ингэж байтал 10 дугаар сарын 18-ны тэмдэглэлт өдөр Угтаалын цэргүүд армиас халагдаж ирэх нь тэр. Бөөн маршалууд, яргалсан хувцастай тэдгээр залуусыг хараад нутгийн банди нарын зовхи нь сэргэжээ. Яг тэр орой халагдсан цэрэг, маргааш нь татагдах гэж буй цэргүүдэд зориулсан "Дайчин халаа” нэртэй үдэшлэг болсон юм.
Бүжигэн дээр ирсэн "хал” цэргүүд цөм согтуу байсан нь мэдээж. Хэний охин өсөж, хэний айраг исэж гэж яваа улс тийм байхаас ч яахав. Муусайн Эрдэнэтийн гоожуурууд халагдсан ах нараас айгаад бүжиг ирж үймүүлэхгүй байлгүй гэж одон медаль гялалзуулсан дайчин ах нараа харж суухдаа бид бодож билээ. Гэтэл юу вэ? Яг бүжгийн ид дундуур 110-р ангийн гялалзтал хувцасласан таван бага түрүүч орж ирээд нэг нь манай халагдсан ах нарын сүйт бүсгүйг уриад л бужиглэж эхлэх нь тэр. Армид голдуу бага дарга, жагсаалын дарга хийж яваад ирсэн "хал” ах нарын уушги зүрх нь амаараа гарчих дөхсөн нь ойлгомжтой. Тэр намар манай Угтаалын 30 гаруй залуус цэргээс халагдаж ирсэн юм. Маргааш нь цэрэгт татагдах гэж байгаа 100 орчим залуус байв. Ингээд л нутгийн хал цэргүүд өнөө даварсан бага дарга нарыг дундаа хийгээд "пойлдож" эхэллээ дээ. Гэнэт клубын хаалга тасхийн онгойж "Алж байна шүү дээ. Орооч новшнууд аа” гэсээр гартаа тольтой бүс ороож атгасан баахлп ц;)р:и түрхрэн орж ирэх нь тэр.
Тэд хөгшин залуу ялгаагүи замдаа гаарсан бүхнийг шавхуурдан балбасаар бүжгийн заал руу орж ннчихав. Нэг хэсэг хэн нь 110-р ангийнхан, хэн нь нутгиип хап цэргүүд болох нь мэдэгдэхгүй, хөл толгойгоо алдсан бөөн ногоон хувцастай юм болчихов. Уг бүжгэн дээр тус цэргийн ангийн гол албан тушаалтнууд, сумын удирдлага, хэсгийн төлөөлөгч хүртэл байсан боловч ард цэргүүд хэнийг ч хүн гэж тоохгүй нүдэлдэж байв. Хэсэг хугацаанд гардан байлдааны талбар болсон кпубээс цэргүүд түрэгдэн гадагш гарлаа. Гэвчэнэүед сумынулаанбулангбүсэлсэн цэргүүдийн тоо улам л нэмэгдсээр байсан юм. Гаднаас цонх хага цохин нисэн орж ирсэн чулуунд тархи толгойгоо хага цохиулсан эр эм улс хичнээн байсныг хэлэх аргагүй. Ийнхүү бүжгэнд ирсэн нутгийн 200 орчим эр эм улс гарч чадалгүй бүтэн гурван цаг кпуб дотор хашигдлаа. Яг гарах гэхээр л урдаас бөөн чулуу орж ирнэ. Эцэст нь кпубын ар талын хаалгыг сэм онгойлгож түүгээр цөм цувран гарсан боловч бас л цэргүүдийн дайралтанд өртлөө. Харанхуйд хаанаас нисэж ирж яваа нь мэдэгдэхгүй бөөн чулуун дунд харилцан нүүлгэлцсээр ардууд зугтаж амжсан юм. Гэвч нэлээд олон залуу цэргүүдийн гарт орж хэмхэртэлээ нүдүүлсэн байж билээ. Маргааш нь уг зодооны жинхэнэ эзнийг 110-р ангиас тодруулж чадсангүй. 400 гаруй нэрсийн алийг нь гэх билээ дээ. Үүнээс хойш манай сумын бардам атаманууд армийн атганд бүрэн орсон доо.
Цэргүүд ардуудыг цалин буух үеэр нь дагаж очоод л мөнгийг нь авчихдаг байсан гээд бодчих. Сүүлдээ цэргийн тоо 1000 болж нэмэгдсэн. Таван жилийн дараа Эрдэнэтийн 110-р анги манай сумыг бүрмөсөн орхин нүүхэд олон эцэггүй хүүхэд, хормойн донтой баахан хүүхнүүд л үлдэж билээ. Арми байрлаж байсан газар ер нь иймэрхүү л ул мөр үлддэг жамтай. Цэргүүдийн барьж босгосон гурилын элеватор ч хөрөнгө мөнгөний дутуугаас бүрэн ашиглалтанд орж чадаагүй. Хэмхэрсэн балгас л үлдсэн. Үнэхээр тэр үед 1000 цэргийн хүчний өмнө манай бяцхан сум дэндүү мөхөсдөж байсныг энд хэлэхийн хэрэггүй. Арми гэдэг нэг тогооноос хоол иддэг тул санаа нийлсэн улс байдаг, ардууд бол тус тусдаа тогоотой учир яахин нэгдэж нийлж чадах билээ.
Mongoliax.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=12753
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих