Төрийн өмчийн харьяа Зүүн бүсийн тэргүүлэгч Дорнод Их Сургуульд "Хөгжлийн гарц судалгааны төсөлт ажил”-ын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар, бизнесийн төлөөлөл, Дорнод Их Сургуулийн захирал, эрдэмтэн, судлаач багш нар мөн ШУТИС-ийн доктор, профессор Х.Пүрэвдагва нар оролцсон юм.
Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар аймгийн хөгжлийн цогц бодлогыг танилцуулах явцдаа хүнээ хөгжүүлэхийн чухлыг нэн тэргүүнд онцлон дурьдаж тус сургуульд суралцаж буй шилдэг боловсон хүчнүүдийг бэлтгэгч эрдэмтэн, судлаач багш нартай цаашид хамтран ажиллах тал дээр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь Дорнод Их Сургууль, аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн бодлого, шийдвэр гаргах түвшинд эрдэмтэн, судлаачдын оролцоог хангах, төрөл бүрийн үйл ажиллагааг санаачлан хамтран ажиллахад оршино гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих