Фэйсбүүк сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн эхнэр Присцилла Чан амаржиж, охинтой болсон тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ. Цукерберг охиноо Макс хэмээн нэрлэжээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа эхнэр, охинтойгоо авахуулсан зургаа нийтлээд "Энэ бяцхан охиныг өгсөн бурхандаа баярлалаа” гэж бичсэн байна.
Цукербергийн нийт хөрөнгө 45 тэрбум бөгөөд тэрбээр бүх хөрөнгөө охиндоо өвлүүлэх гэнэ. Мөн тэрбээр аав болсон учир "Аавын амралт” авсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Тус компани аав болсон ажилчддаа гурван сарын цалинтай амралт өгдөг байна.
Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр "Чан өнгөрсөн пүрэв гаригт Лос Анжелес хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгт амаржсан” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих