Сири дэх "Исламын улс” бүлэглэлд цохилт өгч байгаа ОХУ-ын байлдааны онгоцуудын нэг Туркийн агаарын хилийг зөрчсөн учир 17 секундийн дараа гал нээж унагасан. Энэ явдлын дараа хоёр улсын харилцаа хурцадмал байдалд хүрээд буй. Владимир Путин "Турк алан хядагчидтай хийдэг газрын тосны хууль бус наймаагаа хамгаалах гэж манай онгоцыг сөнөөлөө” гэсэн бол Ерөнхийлөгч Тайип Эрдоан "Бид "Исламын улс”-тай наймаалдгийг баталж чадвал би суудлаасаа огцоръё” хэмээн ам бардам хариулсан билээ. Үүнээс өмнө хэвлэлийн томоохон хэрэгслүүд "Исламын улс” өдөрт хэрхэн гурван сая ам.доллар олж, дэлхийн хамгийн чинээлэг алан хядагчид болсон тухай тэр бүр мэдээлээгүй байсан юм.
Харин одоо ярианы гол сэдэв болж, ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас "Исламын улс”, Турк хоёрын наймааг нотлох баримт дэлгэлээ. Энэ талаар өнгөрсөн лхагва гарагт тайлагнасан юм. Батлан хамгаалахын сайд Анатолий Антоновын хэлж буйгаар Турк руу газрын тос тээвэрлэдэг гурван зам бий. "Бидний харуулсан нотлох баримт бол дээрэмчдийн бүлэглэл, Туркийн элитүүд хөршөөсөө газрын тос хулгайлж байгааг илтгэх өчүүхэн хэсэг” хэмээжээ. Тэрбээр ОХУ Сири дэх "Исламын улс” бүлэглэлд агаарын цохилт өгч эхэлснээс хойш газрын тосны хууль бус наймаа хумигдсаныг онцолсон юм. Тодруулбал, "Исламын улс” өдөрт гурван сая ам.долларын ашиг олдог байсан бол одоо 1.5 болсон байна. Хууль бус наймааны нотлох баримтад хулгайн газрын тосны шилжилт хөдөлгөөнийг багтаажээ. "Терроризмтой тэмцэж байгаа АНУ тэргүүтэй олон улсын эвсэл "Исламын улс”-ын газрын тосны цооногуудыг бөмбөгдөхгүй байгаа. Энэ талаар үргэлжлүүлэн мэдээлнэ” гэж дэслэгч генерал Сергей Рудской мэдэгдэв. Дашрамд дурдахад, сүүлийн хоёр сард ОХУ газрын тос олборлох 32 цогцолбор, боловсруулах 11 үйлдвэр
"Исламын улс” өдөрт гурван сая ам.долларын ашиг олдог байсан бол одоо 1.5 болсон байна.
23 түгээх станц, газрын тос тээвэрлэгч 1080 ачааны машин бөмбөгджээ. Орос Улсын Батлан хамгаалахад хяналт тавих үндэсний төвийн дэслэгч генерал Михаил Мизинцев "Туркээс 2000 байлдагч, 120 тонн зэр зэвсэг, байлдааны 250 автомашин "Исламын улс”, "аль-Нусра”-д нийлүүлж байна” хэмээгээд ийм үйл ажиллагаа удаан хугацаанд үргэджилсэн, цаашид ч зогсох хандлага бага байгааг онцоллоо.
ОХУ Туркийг ийн буруутгахад АНУ өмөөрсөн мэдэгдлүүд хийж эхлэв. Тухайлбал, Пенташны төлөөлөгч Стив Уоррен "Турк "Исламын улс”-тай наймаалдаг гэх ямар ч ойлголтыг бид няцаах болно. Энэ бол утгагүй хэрэг, инээдтэй юм” гээд Туркийг терроризмын эсрэг тэмцдэг найдвартай түнш хэмээсэн байна. Хэрэв Турк эл хууль бус наймаанд оролцдог нь батлагдвал Ирак НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гомдол мэдүүлнэ гэв. Тэдэнд ч мөн ийм мэдээлэл байгаа ажээ.
Турк руу хулгайн газрын тос тээвэрлэж байгааг агаараас авсан бичлэг, хиймэл дагуулын зураг зэргээс олж мэдсэн тухай мэргэжилтнүүд ярилаа. ОХУ-ын Батлан хамгаалахын яамны тайланд дурдсан газрын тос тээвэрлэж буй гэх гурван гол зам:
1. Дорнын жим-Ракка хотын ойролцоох газрын тосны цооногт нүүрсгөрөгч боловсруулж, том оврын машинаар Сирийн баруун хойшоо шөнийн цагг тээвэрлэдэг. Т эд хүн амгүй Сирийн Азаз, Туркийн Рейханлы хил дээр бараагаа солилцдог.
2. Умардын жим-Дейр-эз-Зороос Евфратын баруун эрэг рүү газрын тос тээвэрлэх гол зам.
3. Өрнийн жим-Ирак болон Сирийн хилийн ойролцоох газрын тосны агуулахаас хүн амгүй Кар-Чох, Чам-Ханикаар дамжин Туркт хүрдэг. Өнгөрсөн сарын 28-нд авсан зургаас үзэхэд, 50 ёмкосттой ачааны машин энэ эзэнгүй нутагт явж байна.
Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар "Исламын улс” өдөрт 200 мянган баррель газрын тос ачааны 8500 орчим машинаар тээвэрлэн, Турк руу гаргадаг ажээ. Тэнд хүрээд олон улсын хөрөнгийн биржид нийлүүлэгдэж байна хэмээн Батлан хамгаалахын яамнаас мэдэгдлээ.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих