Эдийн засаг хямарсан гээд л дээр дооргүй муу амалсаар... Аливаа зүйл сайн муу гэсэн хоёр үр дагавартай байдагчлан муу амалж байгаа эдийн засгийн хямралд ч бас сайн дал нуугдсаар байна.
Үнийн хөөсөрсөн хөөрөгдөл навс унаж байгаа нь сайн талтай мэт. Эдийн засгийн хямрал гэж улсын эдийн засаг унаж, ноён ам.доллартай харьцах мөнгөний үнэ унасан л төдий.
Иргэдийн хувьд авдаг цалин, тэтгэвэр /300 мянган төгрөг/ хэвээрээ л байгаа.
Харин ашгийн төлөө бүхнээ зориулдаг манайхны хэд дахин нугалсан хөөрөгдсөн үнийн хөөс арилж байгаа ард түмний хувьд сайн зүйл.
Баримт нэг: Өнгөрсөн хавар "Долоон буудлын Должин эмээ” гэдэс цувдайгаа хүнтэй хувааж авдаг тухай нийтлэл гарч олныг хэсэгтээ л шуугиулсан билээ. Тэгвэл одоо өнөө тэнгэрт тулаад байсан МАХ-ны үнэ нэг хуушуурны үнэтэй тэнцэх нь холгүй болчихлоо. Ингэснээр Должин эмээ цувдай гуялдаг байсан үнээрээ нэг кг мах /нэг кг ямааны мах 1500 төгрөг/ авах боломжтой боллоо. Энэ бол сайн хэрэг.
Баримт хоёр: Хэдэн жилийн өмнөөс л байрны үнэ тэнгэрт хадаж метр квадратын үнэ 2 сая дөхөж байсан бол өнөөдөр энэхүү хөөсөрсөн үнэ метр квадрат нь 1,500 саятай түүнээс ч бага болж байгаа нь ч сайн хэрэг. Үүнээс ч илүү хямдрах боломжтой хэмээн эдийн засагчид үзэж байна.
Баримт гурав: Бидний өдөр тутамд л хэрэглэдэг бинзений үнэ басхүү буурч эхэллээ. Экспортын татварын хөнгөлттэй оруулж ирдэг түлшийг эзэмшдэг цөөхөн хувийн компаниуд болох Петровис, Шунхлай, МТ, зэрэг монополь үнийн хөөрөгдөл ч эдийн засгийн хямралтай холбоотойгоор саяхнаас алслагдсан аймгуудад буурч байгаа таатай мэдээ иргэдийн сэтгэлийг сэргээж байгаа нь ч таатай зүйл.
Мөнгөний төлөө хөөсөрсөн үнээр ард иргэдийн нуруунд хүнд ачаа болгож байсан ченж болон хувийн компаниудын үнэн төрхийг харуулж байгаа эдийн засгийн хямралд баярлалаа л гэж хэлэе.
Харин улсын эдийн засгийг хямрааж, өөр хоорондоо уралцсаар байгаа улстөрийн хүчнийхний хувьд бол өөр хэрэг...
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих