
Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газарт суугаа төлөөлөгчид 14-ний өдөр Олон улсын ордонд, Японы түрэмгийлэгчид Хятадад био зэвсэг хэрэглэсэн талаар үзэсгэлэн нээж, хүн төрөлхтний эсрэг 731-р бригад зэрэг Япон цэргүүдийн үйлдсэн ял нүглийг илчиллээ.
"Био зэвсгийг хориглох конвенц"-ыг үндэслэн байгуулагч орнуудын 2015 оны хурал 14-нд Женевт эхэлсэн юм. Хуралтай холбогдуулан, Хятадаас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газарт суугаа төлөөлөгчид уг үзэсгэлэнг зохион байгуулжээ. Үзэсгэлэнд, дэлхийн 2-р дайны үед Японы түрэмгийлэгчид Хятадад био зэвсэг судлан, туршиж, хэрэгжүүлж байсныг бодит бичиг баримт, зураг зэрэг түүхэн материалаар харуулж, 731-р бригад зэрэг Япон цэргүүдийн хүн төрөлхтний эсрэг үйлдсэн ял нүглийг илчлэн, түүхийг мартахгүй бат цээжлэн, энх тайвныг эрхэмлэхийг уриаллаа.
HUAR
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих