
Заримдаа аавыгаа их санах юм. Хуримаа хийх дөхөөд тэр үү хажууд минь амьд байсан бол гэж ойрдоо их бодох боллоо.
Архичин, байнга ууж дарамталдаг, ээж минь уурлахаараа "аавыгаа дуурайсан" гэж хэлдэг байсан ч энэ байдалтай би хэзээ ч эвлэрдэггүй байсан юм. Би аавтайгаа адилхан архичин биш, би өөр хүн гэж өөртөө хэлэн бүх зүйл дээр их л хичээдэг байж билээ.
Гэхдээ архичин ч бай, тамхичин ч бай, завхай ч бай, ер нь ямар ч бай аав л бол аав л байдаг юм байна гэдгийг хорвоод байхгүй болсон хойно нь өөрөө хүний нөхөр, хань болох дөхөөд ирэхээрээ бүүр их ойлгох юм даа.
Аав минь хажууд минь байсан ч болоосой..
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=13455
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих