Шинэ жилийн үдэш салют буудуулах нь баяр ёслолыг улам илүү сүр жавхаатай болгодог. Гэвч баталгаагүй, чанар муу салют хэрэглэснээс болж удаа дараа осол гарч байсан тул гар дээрээс салют худалдан авах, хэрэглэхийг хязгаарлаад байгаа билээ. Тэгвэл он солигдох энэ үдэш "Дорнод аймгийн залуучуудын нэгдэл” фэйсбүүк групп, "Өгөөмөр” кафены хамт олноос санаачлан Дорнод нутгийн зон олондоо айлчлан ирж буй 2016 оноо угтан авах торгон мөчийг хамтдаа угтах "New Colors Dornod” салют буудуулах арга хэмжээг анх удаа зохион байгуулах гэж байна.
Салют буудуулах арга хэмжээ өнөө шөнө 23:00 цагт Чойбалсан хотын Хөлбөмбөгийн талбайд болох юм. Нийт Дорнодчууд та бүхнийг шинэ оноо хамтдаа угтахыг уриалж байна.
dornod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих