1890 оны үе Детройт хотын нэгэн компанид механикч залуу долоо хоногийн 11 долларын цалинтай ажиллана. Тэрбээр өдөрт 10 цаг ажиллах бөгөөд орой гэртээ харьж ирээд шинэ хөдөлгүүр бүтээх гэж шөнө дунд хүртэл саравчиндаа шургуу ажиллана.
Харин эцэг нь хүүгийнхээ ажлыг хий хоосон цаг үрсэн ажил хэмээн үзэж байсан бол хөршүүд нь болон таньдаг хүмүүс нь түүнийг солиотой хэмээн шоолох болжээ. Хэн ч түүний хийж байгаа ажилд итгэдэггүй байсан байна. Зөвхөн эхнэр нь л нөхөрийнхөө хийж байгаа зүйлд итгэл дүүрэн байдаг байв.
Шөнө дөлөөр нөхөртөө туслан хүйтэн саравчинд дотор даарч бээрэн дэнлүү тусган зогсож байхдаа хөөрхий эхнэр нь нилээд хэдэн удаа хатгаа авч байсан байна . Гэвч тэр туяхан эмэгтэйн нөхөртөө итгэх итгэл агуу байлаа. Харин хэдэн жилийн дараа нэгэн өдөр нөгөө солиот туяхан эхнэртэйгээ морьгүй сүйх тэрэг хөлөглөн утаа савсайлган моторын дуу паржигнуулан саравчинаасаа гарч явахыг хөршүүд нь харцгаасан юм. Тэр залуугийн нэрийг Хенри Форд гэдэг байв.
Сурвалжлагчийн " Та хойд насандаа хэн болохыг хүсэж явдаг вэ” гэсэн асуултанд Хенри Форд тун энгийнээр " Эхнэртэйгээ л цуг байх юм бол хэн байх нь надад хамаагүй” гэж хариулсан юм гэнэ лээ.
Орчуулгыг Khash67
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=13602
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих