Японы мэргэжлийн сүмогийн холбооны нэгдүгээр сарын башё өчигдөр эхэллээ. Энэ сарын башёг Харумафүжи аварга тэргүүлэн барилдахаар болсон бөгөөд сүмогийн дээд цолтонууд бүгд барилдаж байгаа юм.
Өчигдөр монгол аваргууд бүгд эхний даваагаа авцгаасан бөгөөд Их аварга Хакүхогийн барилдаан шуугиан тарив. Тэрбээр өчигдөрийн учраа Икиойг дэвжээний захад мэдрэмжтэй зайлж нэгэн сонирхолтой барилдаан гаргалаа. Тэгвэл аварга Какүрюү М.Ананд гурав дараалан унаад байсан Ёшиказег хаяж эхний даваагаа авсан.
Мөн Харумафүжи аварга Точиношингоор эхний даваагаа авлаа. Башёгийн эхний өдөр океки цолтой бөхчүүдээс Кисеносато унасан бол Тэрүнофүжи хүнд байдлаас арал бяраар илүүрхэж Шохозаныг хаясан.
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих