Баграмяны удирдсан анги хамгийн түрүүнд Балтийн тэнгист хүрчээ. Үүнийгээ бахархалтайгаар мэдэгдэхийн тулд армен генерал өөрийн гараар лонхонд Балтийн тэнгисийн уснаас хийгээд туслахдаа өгч Москва руу нисгэжээ.
Сталинд мэдэгдэх хэрэгтэй. Гэвч туслахыг ниссэн хойно Германчууд хариу довтолгоо хийж Баграмяны ангийг эргээс ухраажээ. Энэ тухай Москва мэдсэн боловч туслах мэдээгүй байлаа. Тэр үед онгоцонд радио холбоо байсангүй.
Туслах Сталин дээр бахархалтайгаар алхан орж лонхтой усыг гардуулаад Балтийн тэнгист хүрснийг дуулгав. Сталин лонхтой усыг гар дээрээ хэсэг эргэлдүүлж байснаа туслахад буцаан өгөөд "Баграмянд буцааж өг, түүнд анх авсан газарт нь буцааж асга гэж хэл” гэжээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14045
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих