Харц булаам олон сайхан бүсгүйн дундаас дэлхий нийт нэгэн дуугаар хүлээн
зөвшөөрдөг, тайз дэлгэцийн од бүсгүйчүүдийн талаар сонирхуулъя.
10. Ornella Muti
Италийн алдарт жүжигчин Орнелла Мути (жинхэнэ нэр нь Франческа Романа Ривелли) 1955 оны 3 сарын 9-нд Ромд төржээ. Тэрээр ээжийн талаасаа орос цустай. Түүний дур булаам, үзэсгэлэнтэй байдгийн нууц нь дөлгөөн, амгалан зан байдал юм. "Зөрүүд эрийг номхотгосон нь" киноны дүрээр мэдэхгүй хүн үгүй билээ.
9. Софи Лорен
Кино дэлгэцнээ залуу цагийн үзэсгэлэнт сайхан төрхөө мөнхлөн үлдээсэн цөөн хэдхэн бүсгүйн нэг бол яах аргагүй Софи Лорен билээ. Гоо үзэсгэлэнгээрээ Одри Хепбюрн, Катерин Денейв, Мэрилэн Монро нартай эн тэнцүү шагшин магтагдаж, өдий хүртэл дурсагдсаар байгаа Италийн жүжигчин бүсгүй юм.
8. Одри Хепбёрн
Одри Хепбёрн. Энэ нэрийг мэдэхгvй хvн байдаг юм гэхэд алаг нvд, нарийхан бэлхvvстэй, дэгжин хар даашинзтай, турьхан гартаа урт гаанс барьсан дэндvv царайлаг энэ бvсгvйн дvр төрхийг нэг удаа ч болов хараагvй хvн vгvй биз ээ.
7. Мэрилин Монро
Бүх цаг үеийн хамгийн цуутай, үзэсгэлэнтэй бүсгүй Мэрилин Монрогийн нэрийг сонсмогц л гоо үзэсгэлэн гэдэг үг өөрийн эрхгүй толгойд орж ирдэг.АНУ-ын секс билэг тэмдэг, хайр дурлалын бурхан гэгдэх Монрогийн хувьд гайхалтай жүжиглэх авьяас, дур булаам төрх, гоо үзэсгэлэн, ялдам хоолой гээд энэ бүгд түүнд байсан юм. Түүний урлагийн замнал 16 настайгаас нь эхэлж, нийтдээ 29 кинонд дүр бүтээснээс эхний 8 жилд 24 кинонд тоглосон байна. Харамсалтай нь түүний хувийн амьдрал тийм ч таатай байсангүй. Мэрилиний амьдрал бүгдийн анхаарлыг татдаг байлаа.
6. Катерина Мурино
Катерина Муриногийн гоо үзэсгэлэнгийн өмнө "Казино Рояль”-ийн Жеймс Бонд ч сөхөрсөн гээд бод доо. "Тагнуулчийн бүсгүйчүүдийн тоонд” багтаж чадсан түүнийг 1997 онд л эх оронд нь гоо үзэсгэлэнгийн туйл хэмээн хүлээн зөвшөөрчихсөн байв. Харин үүний дараа тэрбээр кино урлаг телевизийн салбарт амжилт дагуулж эхэлжээ.
5. Клаудия Кардинале
Бүх цаг үеийн хамгийн хүсэмжит итали бүсгүйчүүдийн нэг Клаудия Кардинале. Анх 1954 онд найз охидын хамтаар Тунисд хийгдэж байсан баримтат киноны зураг авалтын талбайд очжээ. Нөхрөө тэнгист үдэн гаргаж байгаа бүсгүйчүүдийн хэсгийн зураг авалтын үеэр найруулагч нэгэн бүсгүйн гунигтай царайг олж харсан нь Кардинале байлаа. Энэ зураг авалтаас хойш гурван жилийн дараа продюссер Франко Кристальди түүнд "Видес” кино студитай гэрээ байгуулах санал тавьжээ.
Багш болох гэсэн багын мөрөөдөл нь урлагт тэмүүлэх тэмүүлэл, мэргэжлийн жүжигчин болох хүслээр нь солигдов. Гэвч хүсэл мөрөөдөл нь аймшигтай явдлаар таслагдана гэж өөрөө ч мэдсэнгүй. Клаудиягийн араас удаан гүйж, өөрийнх болгохыг оролдсон нэгэн түүнийг хүчирхийлсний улмаас Клаудия жирэмсэн болжээ.
4. Оливия Калпо
Оливия Калпо бол 2012 онд Дэлхийн миссийн алдрын титмийг хүртсэн америк бүсгүй. Тэрбээр энэ алдрыг хүртсэнээрээ 1997 оноос хойш ялагчийн титэм гардаагүй байсан Америкчуудыг дахин нэг баярлуулсан гэдэг. Түүний аав итали, харин ээж нь Ирланд хольцтой.
3. Жина Лоллобрицида
"Ертөнцийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй”, "Парисын дарь эхийн сүм” зэрэг кинонуудад тоглосон нь түүнийг ямархан гоо үзэсгэлэнт бүсгүй вэ гэдгийг шууд л хэлээд өгнө. "Бүгд Найрамдах Итали Улсад байгуулсан гавьяаны төлөө” одонгийн агуу офицер, Хүндэт легионы одон, урлаг соёлын одон гээд хамгийн хүндтэй цол хэргэмүүдийг хүртэж Жина Лолобрижида 1927 оны долдугаар сарын дөрөвний өдөр Италийн Субьяко тосгонд төржээ.
2. Бьянка Балти
Итали эр, азербайжан бүсгүйн хайрын дундаас төрсөн гоо үзэсгэлэн эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн харцыг ч булаадаг бүсгүй юм.Гүн цэнхэр нүдээрээ хэнийг ч ховсдох чадвартай гэгддэг түүнийг загварын ертөнцөд хөл тавьсан даруйд "Дольче Габбана” өөрсдийн брэндийн нүүр царай болгосонд ч гайхаад байх зүйлгүй. "Vogue”-оос "Плэбой” хүртэл зургаа татуулж байсан Бьянкатай рекламны агентлагууд гэрээ хийх гэж өрсөлддөг байна.
1. Моника Беллуччи
Түүнийг манай гаригийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг, "төгс төгөлдөрийн туйл”, "дарь эх”, "дива” хэмээн нэрийддэг. Холливуд, эрчүүдийг гоо үзэсгэлэнгээрээ сөхрүүлж чаддаг Моника Белуччи 1964 онд төржээ.
Хувийн амьдрал, амралт гэдгийг мартан Моника өдөрт 16 цаг ажиллаж, 24 настайдаа Милан явснаар толгой эргэм амжилтанд хүрчээ. Ганцхан жилийн дотор дэлхийн тэргүүлэгч сэтгүүлүүдэд зургаа авахуулах болж, Дольче Габбанагийн нүүр царай болов.

URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14064
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих