Жишээ нь, буузыг Хятадад баозы (bāozi), Японд жаозы буюу гёоза, хөөмөл буузыг никуман (nikuman), Балбад момо, түрэгт мант, узбек зэрэг дундад азийн орнуудад манты, солонгост манду, буриадад позы, гэх мэтээр нэрлэдэг.
Монголчууд буузыг "хонин бууз", "тарваган бууз", "майхан бууз", "саран бууз", "цэцгэн бууз", "бөөрөнхий буу", "гонзгой бууз", "залхуу бууз" гэхчилэн хэлбэр дүрсээр нь ялган нэрлэж ирсэн нь энэ хоолны монголчилсон хувилбар буйг гэрчилнэ. Үүний жишээ нь монголчууд зарим ургамал, хүнсийг үхэр гоньд, хонин гоньд, хурган мэхээр гэх буюу үхэр бантан, хонин бантан, хурган бантан гэхчилэн өөрийнхөөрөө нэрлэж ирсэнтэй холбоотой гэж үзэж болно.
Оросын нэгэн сайтад буузыг гэр хэлбэртэй гээд гэрт байдаг зуух, утаа гардаг яндангийн зохион байгуулалттай гэж тайлбарласан нь бас ч оргүй үг биш бололтой. Зуухны утаа яндангаар гадагшладаг бол буузны уур амсраараа гардаг шүү дээ.

Бууз нь монголчуудын цагаан сарын хүндэтгэлийн зоогийн нэг.Ийм болохоор айл бүр буузаа хүрэлцэхүйц хэмжээгээр урьдчилан хийж хөлдөөж нөөцөлдөг. Монгол Улс 800 мянга орчим өрхтэй. Тэгэхээр цагаан сараар нэг айл дунджаар 300 бууз хийнэ гэж тооцъё. Энэ бол дундаж тоо. Гэтэл зарим айл 4-5 мянгыг ч хийдэг тухай бичсэн байсан. Тэр ч бүү хэл улсын Ерөнхийлөгчийнх өнгөрсөн цагаан сараар 9000 бууз хийсэн тухай хэвлэлээр цацаж байсныг санаж байна.
Эндээс тооцож үзвэл монголчууд нэг Цагаан сараар 200 сая ширхэгээс давсан тооны бууз хийж иддэг байх нь. Нэг хүнд 80 орчим бууз ногдоно гэсэн үг.
Нийтийн хоолонд мөрдөж буй жороор нэг буузанд 35 гр мах ордог, харин айл гэрийн жижиг буузанд үүнээс 2 дахин бага мах орно гэж хамгийн багаар тооцоход бид цагаан сараар дор хаяж дөрвөн мянгаас илүү тонн махаар цагаан сарын бууз хийж иддэг ажээ.
Үүн дээр бараг айл бүр хонины ууц, мөч мах чанаж тавина. 800 мянган өрхийн зөвхөн тал нь ууц тавина гэж үзвэл доод тал нь хамгийн тарга хүч сайтай 400 мянган хонь нядлагдана.
Саяхан нэгэн сайт дээр дурдсанаар өөх багатай махаар хийсэн нэг ширхэг жижиг бууз ойролцоогоор 40 ккал гэжээ. Монголчууд золголт хийж явахдаа өдөрт дор хаяж таван айлаар орж, нэг айлд гурван бууз иднэ гэж хамгийн багаар тооцож үзэхэд хоногт авах илчлэгийн хэмжээ нь физиологийн нормоос даруй хоёр дахин их байна.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих