БНХАУ-ьш дарга Си Зиньпин энэ долоо хоногийн эхээр Саудын Араб Улсад хоёр хоногийн айлчлал хийх тухай "Синьхуа" агентлаг мэдээллээ. Тэрбээр ирэх долоо хоногт Иранд айлчлах юм байна. БНХАУ тус хоёр улсын томоохон газрын тос импортлогчдын нэг юм.
Энэ сарын эхээр Сауцын Арабын эрх баригчид алан хядагчидтай холбоотой хэмээн буруутгаж 47 хүнийг нэгэн зэрэг цаазаар аваачсан бөгөөд эдгээр хүмүүсийн дунд шийт шашинтнуудын оюун санааны удирдагчдын нэг хэмээн тооцогддог Нимр аль Нимр байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан Иран, Сауцын харилцаа муудаж эхэлсэн. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч тус хоёр улсын хооронд үүссэн маргааныг зохицуулахад оролцох уу гэсэн сэтгүүлчийн асуултад Гадаад хэргийн сайд Жан Мин БНХАУ төвийг сахисан байр сууринаас хандана гэж хариулсан байна.
Айлчлалынхаа үеэр Си Зиньпин " БНХАУ ислам шашинт орнуудтай ашиг сонирхлоо улам нэгтгэх, харилцан ашигтай харилцааг бзхжүүлэх, бие биеийнхээ давуу талыг ашиглаж, хамтдаа хөгжихийг зорьж байна” гэжээ. Саудын Арабын хэвлэл мэдээллийн агентлагуудын мэдээлж буйгаар Саудын Араб болон БНХАУ-ын Засгийн газар Сауцын Араб Улсад цөмийн реактор барих санамж бичигт гарьга үсэг зурсан байна.
ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ХҮНИЙ ДУТАГДАЛ БНХАУ-ЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУҮДАЛ
БНХАУ-ын хөдөлмөрийн насны хүний тоо 2015 онд түүхэнд байгаагүйгээрээ хамгийн цөөнд хүрчээ.
Хүн амын олонхи нь хөгшрөөд ирэхээр ажлын хүч дутагдаж нийгмийн халамжид их мөнгө зарцуулах хэрэгтэй болдог. Тэтгэврийн насны хэтэрхий олон хүн, тэдэнд зориулсан нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж зэрэг нь БНХАУ-ын олон улсын тавцан дахь дэлхийн гүрэн гэсэн байр суурийг ганхуулж мэдэхээр байгаа аж. БНХАУ-ын хүн амын судалгааны институтын профессор Чжай Чжэнь угийн үзэж буйгаар "нэг гэр бүл нэг хүүхэд” бодлогыг өөрчилсөн ч хүн амын түргэн хөгшрөлтийг зогсоох аргагүй аж.
Өөрөөр хэлбэл, Хятад хөгширч буй улс боллоо. Ойрын 15 жилд Хятадын 60-аас дээш насны хүмүүс 100 саяд хүрч, харин 2030 он гэхэд 300 сая болно гэх урьдчилсан тооцоо байна. Мэдээж энэ нь нийгмийн халамжийн сан, ажилчдын татварыг нэмэхэд хүргэнэ. Түүнчлэн төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх,олон улсын түвшинд хүлээсэн үүргээ биелүүлэхэд улам л төвөгтэй болно.
ХИЙМЭЛ АРЛУУДЫГ ИРГЭНИЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАЖ БАЙГАА ГЭВ
Өмнөд Хятадын тэнгис дэх хиймэл арлууд дээрх байгууламжууд иргэний зориулалтгай гэж БНХАУ-аас Японд суугаа Элчин сайд Чөн Юнхуа мэдэгдэв.
Тэрбээр "Далайн аврах хайх ажиллагаа болон эрүүл мэндийн үйлчилгээнд зориулсан дохионы цамхаг болон бусад байгууламжийг БНХАУ барихаар төлөвлөж байна. Арлуудад хэрэгжүүлж буй БНХАУ-ын төслүүд нь зөвхөн тусгаар тогтнолоо хамгаалах зорилготой” гэв. БНХАУ өнгөрсөн сард хиймэл арал дээр туршилтьш нислэг үйлдсэн юм. БНХАУ олон улсын хуулийн дагуу иргэний нислэг үйлдсэн бөгөөд тус нисэх зурвасыг аврах ажиллагаанд ашиглах аж.
Өмнөд Хятадын тэнгис дэх эдгээр аралд цэргийн зориулалттай байгууламж барьж байна гэж БНХАУ-ыг АНУ, Япон зэрэг орон буруутгаж байгаа юм.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих