Монголын эрдэмтэн, зохиолчдын 80 хувь нь Говь-Алтайнх гэсэн албан бус, сайхан мэдээ бий. Түүнээс ч улбаалсан юм уу, Шамбал/оюун ухаан/-ын орон Говь-Алтай аймагт бий, тэр дундаа "Алаг нуурын хонхор” хэмээх газар гэсэн яриаг сонсож байсан. Мэдээж манай эрдэмтэн зохиолчдын "ноён оргил” нь Лодонгийн Түдэв гуай. Үзэгнийхээ үзүүрээр "Хөдөлмөрийн баатар” болсон хүн ганцхан байдаг гэхэд хэлэсдэхгүй. Тэр мэдээж нь Л.Түдэв гуай. Би энэ хүний тухай ярих нь илүүц биз. Харин түүний олон хүнд ухаарал хайрласан олон ном зохиолуудынх нь нэг болох "Малчин Ө-ийнд ноён Ө зочлов” хэмээх содон нэртэй 2010 онд хэвлэгдсэн баримтат туужынх нь тухай өөрийн бодлоо бичихээр шийдлээ.
Би ном уншдаг гэвэл худлаа харин уншихыг хичээдэг гэвэл үнэнд ойр байх. Саяхан номын санд явж байхдаа энэ сонирхолтой нэртэй номыг олж харсан юм. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг үнэн үг бий. Энэ ном тэгвэл надад нүүдэлчин/Nomad/ амьдралаа өөрөөр харах цонх боллоо.
Энэ баримтад туужид монголд жуулчилахаар ирсэн Америкийн иргэн, овоо чинээлэг тавь эргэм насны, маггүй сайн монгол хэлтэй Өупэншоу ноёны нүүдэлчин амьдралаар амьдарч үзэхээр ирсэн аяллын тухай дурдах юм. Цаг хугацааны хувьд захиргаадалтын нийгмийн үе буюу даяаршил, хөгжил гэдэг тиймч цэцэгээгүй байсан үе бололтой. Ө ноёнтон онгоцноос буугаал нүүдэлчин амьдралыг үзнэ гэж бодсон нь талаар болсон тул ерөнхий сайдад хүртэл уламжилж, адал явдал болсоор Говь-Алтай аймгийн нутаг, Эдрэнгийн нурууны эзгүй зэлүүд нутгийн нэгэн сархаагт эзэн болж суусан Өлзийбуян гуайнд нэсдэг тэргээр хүргүүлэн ирж тэндээ 3 сар нүүдэлчин монгол амьдралаар амьдрахаар болж байгаагаар үргэлжилж байна. Туужын туухай бүгдийг дурдах нь илүүц биз, та бүхэн өөрсдөө номыг нь уншсан нь амттай байх. Гол хэлэх гэсэн санаа маань даяаршлын энэ эргүүлэгэнд нүүдэчин амьдрал хөгжиж байна уу?, мөхөж байна уу гэдэг тухай. Монголчуудын нүүрийг жуулчдад тахлах зүйл бол нүүдэлчин амьдрал. Учир нь Чингис хааны тухай бид яриж болох ч үзүүлэх зүйл хэдхэн хөшөө, дурсгалаас өөр үгүй. Байгалийн хувьд хүн гар хүрээгүй онгон, дагшин гэдэг нь л онцлог. Түүнээс хүний гараар бүтээсэн илүү сайхан байгальтай газар орон олон.
Зохиолч мундаг хүн учир малчин Өлзийбуян-аар жинхэнэ нүүдэлчин монголын хэв маягыг, Өупэншоу ноёноор барууны буюу Америк амьдралын хэв маягыг маш сайн төлөөлүүлж чадсанаараа гайхаалтай. Тэр эзгүй ууланд нэг биш хоёр малчин айл дутагдах гачигдах зүйлгүй, БИДЭНД ДУТУУ ЗҮЙЛ БАЙХГҮЙ ЭЭ, ДУТУУ НЬ ЭНЭ УУЛАНД БАЙГАА энд хэдэн үеэрээ амьдараад болоод байсан юм гээд бахдалтай сууж байх. Одоо Эдрэнгийн нуруунд айл байгаа бол уу? Байгаа бол дутагдах зүйлгүй байж чадах бол уу?.
Гол шалтгаан нь малчин айл бүр, нүүдэлчин монголчууд маань өөрөө үйлдвэрлэгч байж, "Ө эдийн засаг” гэдгийн бий болгож чаддаг байжээ. Энэ баримтад туужаас харахад Өлзийбуян гуайнх /нүүдэлчин монгол/ өөрөө тээрэмчин, тариачин, дарсчин, оёдолчин, бариач, сүлжмэлчин, ерөөлч, уяач, задчин, эмч, шинжээч, хэлмэрч, мэс засалч, бас махкамбинаттай байжээ. Цаашаа ч олон юм байна. Малчин хүний хийдэг ажил 1200 төрөл лав бий гэдгийг ч дурдсан байна. Бид одоо хэдийг нь хийж чадаж байна вэ? Улсын хэмжээнд дотооддоо юу, юу үйлдвэрлэж байгаа билээ.
Энэ тууж баримтанд тулгарласан гэдгийг санах хэрэгтэй. Төгсгөлд нь Ө ноёнтон нүүдэлчин амьдралын хэв маягыг, өөрөө бүгдийн хийдэгийг бишэрч монголын иргэн болохоор шийдэж Монгол улсын Ерөнхийлөгчид хүсэлт гаргах болсоноор дуусна. Харин бид ногоон карттай болж байна гэж амттайхан зүүдэлсээр л...
Эцэст нь надад нэг асуулт байна. Нүүдэлчин монгол мөхөж байна уу? Хөгжиж байна уу?
Нийтэлэн: Г.Лувсандагва
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих