"Шинэ эмчээс ширгээсэн ус дээр” гэсэн ардын зүйр үг байдаг. Учир нь буцалгаж, сайтар ширгээсэн усаар олон өвчнийг анагааж болдог ажээ. Тухайлбал, нарны хордлого, гэдэс дотрын өвчин, элэг бөөрний үрэвсэлт өвтэй хүн усыг ширгээж уувал илааршдаг аж.
- Нарны хордлогоор гүйлгэж, бөөлжүүлж байгаа үед 2-3 хоног шингэн алдаж сульдсан хүүхдэд сулхан давстай юмуу эсвэл саахартай ширгээсэн усыг цайны халбагаар 1 минутын зайтайгаар өгөх хэрэгтэй. Ангаснаас болж балгах, залгилах юм бол дорхноо бөөлжих бөгөөд ууснаасаа их шингэн алддаг.
- Өглөө бүр нэг аяга буцалсан, ширгээсэн усыг өлөн элгэн дээрээ уух нь гэдэс дотор, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулж, хоолны шингэцийг идэвхжүүлдэг. Ер нь хүний эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг ажээ.
- Орой бүр унтахаасаа өмнө буцалсан усыг дундавтар мөнгөн аяганд хийж, хонуулаад өглөө өлөн элгэндээ уугаад 30 минутаас 1 цагийн дараа цайгаа уух нь ходоодны системд сайн.
- Хоносон, хуурсан шарсан, жигнэсэн хоол байнга идэх нь ходоодны шархлааг үүсгэдэг аж. Энэ нь ам гашуун оргих, шингэн уух үед ходоод зориурлаж өвдөх зэргээр илэрдэг юм байна. Анагаах ухааны хэлээр ходоодны кастрид хэмээх ходоодны хана улайх өвчин юм. Энэ өвчин даамжирвал ходоодны шарх хүртэл үүсгэдэг үр дагавартай байдаг. Энэ өвчнийг анагаах гэж олон хүчтэй эм уух хэрэггүй, зөвхөн ширгээсэн усаар эмчилж болно.
Б.Дэжид
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14479
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих