БНСУ-ын Жонгбүк аймгийн Чонжү хотын захиргааны ажилтнууд хэдхэн хоногийн өмнө алимны хайрцагт боож багласан хандивын мөнгө хүлээн авчээ. Алимны хайрцагт зоосон мөнгөний сав дүүрэн задгай мөнгө болон 50 мянгатын дэвсгэрт бүхий 50 сая 339 мянган вон болон "Энэ мөнгийг тусламж хэрэгтэй байгаа хүүхдүүдэд зориулан хэрэглээрэй" гэсэн бичиг байсан аж.
Мөнгө хандивлаж байгаа хүний хувьд анх 2000 онд ийм байдлаар хандив өгч байсан бол эдүгээ хүртэл 16 дахь жилдээ тасралтгүй алимны хайрцагт хийсэн мөнгө болон бичгийг илгээж байгаа талаар "Mongol radio” уламжлав.
Түүний хандивласан мөнгөний хэмжээ 450 сая вон болсон ба тэрээр захиргааны ажилтан руу утасдаж, хайрцагтай мөнгийг хаана орхисноо хэлдэг ч өөрийн нэр, утасны дугаарыг хэлэх хүсэлгүй байгаа тул нууцалж өгөхийг хүсдэг байна.
Чонжү хотын захиргаа түүнд баярласнаа илэрхийлж, 2009 онд нэрээ хэлэхийг хүсдэггүй түүнд зориулан чулуун хөшөө босгожээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14488
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих