БСШУЯ-ны Хэрэгжилтийн баг, Нийслэлийн Боловсролын газрын дарга Отгонбагана болон нийслэлийн Боловсролын хэлтсийн дарга нар, Нийслэлийн лаборатори сургуулийн захирал менежерүүд Дорнод аймагт 2 өдөр туршлага судлалаа. Тэд 2015 оны Боловсролын салбарын Шилдэг ажилтан Г.Бүдтуяа захирилтай Хан-Уул лаборатори сургууль , Бадраа эрхлэгчтэй Хэрлэн сумын Улсын тэргүүний 1-р цэцэрлэг, Байгалмаа захиралтай Flower сургууль , доктор Янжмаа захиралтай Дорнод Их сургуульд ажиллаж туршлага судаллаа. Манай аймгийг Засаг дарга, Засаг даргын тамгын газар, ИТХ, бусад агентлаг хэлтэс, эцэг эхчүүд сурагчид боловсролын салбартаа бүх талаар хамтран ажиллаж их ажлыг хийж. эхлүүлж чаджээ гэсэн хөндлөнгийн үнэлгээг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн 9-н дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар болон нийслэлийн Лаборатори сургуулиудын захиралууд өглөө.Тэд нийслэлд очоод Дорнод нутгаас олж авсан туршлагыг өөрийн сургууль цэцэрлэгтээ хэрэгжүүлнэ гэдгээ хэлж байна.
dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14588
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих