Ливийн тэргүүн агсан Муаммар Каддафийн охин Айша эсэргүүцлийн хөдөлгөөнийг толгойлж, өшөөгөө авахаа мэдэгдлээ. Айша бүсгүй 2 захиа нийтэлж, Алжир ба Оманд "олзлогдож" байснаа зугтаан одоо Эритрейд ирсэн гэдгээ дуулгалаа.
Айша эх орон нэгтнүүддээ хандан "Ялалт байгуулахын тулд сэрцгээ, босоцгоо!" хэмээнуриалга гаргасан төдийгүй НАТО болон алан хядагчдын эсрэг тэмцэхээ дэлхий дахинд зарлав. Дашрамд дурдахад, Айша Каддафи бол Ливийн армийн дэслэгч генерал юм. Тэрбээр дайнд эр нөхөр болон 2 хүүхдээ алдсан билээ.
Каддафийн охин Айша ойрын саруудад нууц Засгийн газар байгуулж, Каддафид үнэнч хэвээр байгаа алдартай ливичүүдийг эгнээндээ нэгтгэхээр зэхэж байна.
Домогт эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэхээр шийдсэн Айша "Ливийн армийн зарим хэсэг нь мөнгө өгсөн хүмүүсийн төлөө дайтаж байна. Тэд галзуу анархистууд болж хувирсан төдийгүй дотоодын омог аймгийн дайсагналцлыг дэвэргэн, исламистуудтай холбоо тогтоосоор. Иймээс Үндэсний эв нэгдлийн төлөө сэрцгээ" хэмээжээ.
Айша өөрийгөө Ливийн эх гэж нэрлэсэн төдийгүй Ерөнхий командлагчийн хувьд өөрт нь тангараг өргөхийг цэргийнхэнд тушаажээ.
2011 онд Каддафийг авч хаясан "Аль-Кайда"-гийн террористуудын талаар Айша "Тэд өөрсдийн галзуурлын амьсгаанд бүтэж мөхнө. Манай цохилтууд тэдний өөрсөддөө учруулсантай харьцуулшгүй их байх болно. Би Үхлийн энэ тулаанд бэлэн байна, террористууд одоо нэгдмэл нэг үндэстэнтэй нүүр тулах болно" гэж хэллээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=14673
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих